Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академи, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй “Биеийн тамир, Спорт-Хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын форум МҮОХ-ны хурлын танхимд өнөөдөр (2017.11.06) амжилттай эхэллээ. Энэхүү форумд ОХУ-ын Буриад, Эрхүү, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын биеийн тамир, спортын байгууллага, биеийн тамирын их дээд, дунд сургуулиудын удирдлага, ажилтан, багш, дасгалжуулагчид, Монгол Улсын биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагууд (аймаг,дүүрэг, цэрэг, хүчний байгууллагууд ), МҮОХ, спортын холбоо, төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд болон биеийн тамирын дээд сургуулиуд, Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулиудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, эрдэмтэн судлаачид, ахмад зүтгэлтэн, төлөөлөгчид оролцож байна.