Яг одоо (2017.03.14) Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлж байна. Шүүх хуралд хэрэгтнээр татагдсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ болон тэдний өмгөөлөгч нар оролцох юм. Одоогоор энэ хэргийн шүүгч нь хэн байх талаарх мэдээлэл нууц хэвээр байна. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах үүднээс шүүх бүрэлдэхүүний нэрийг нийтэд урьдчилан мэдээлэхгүй байхаар төлөвлөжээ.

 Мөн  шүүх хуралд  С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэх мэдээлэл бий. Тэрбээр шүүх хурлын танхимд ирсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм

By updown

One thought on “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн