Вьетнамд хүчтэй шуурганы улмаас доод тал нь 27 хүн амиа алджээ. Үүнээс өмнөхөн 11 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм. Түүнчлэн 22 хүн сураггүй алга болсонд тооцогдож буй бөгөөд тэдний дунд Биньдинь мужийн эрэг орчимд осолдсон ачааны хөлөг онгоцны экипажийн 17 гишүүн оржээ. Уг нь тус улсад өнөөдөр Ази-Номхон далайн хамтын ажиллагааны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох юм. Шуурганы улмаас мянга гаруй байшингийн дээвэр хийсч, цахилгааны шонгийн хэдэн зуун мод нуржээ. Мөн 600 байшин эвдэрсэн байна.
Эх сурвалж: Hindustan Times