Америкчуудын гуравны хоёр орчим хувь нь Дональд Трампын Ерөнхийлөгчийн албыг хүлээн авснаас хойших есөн сар гаруйн хугацаанд хийсэн ажилд сэтгэл дундуур байна. Энэ тухай ABC News, Washington Post-ын санал асуулга баталжээ. Тус улсын иргэдийн олонх нь Цагаан ордны тэргүүнээ энэ албанд байхдаа “юу ч хийгээгүй”, “хэтэрхий багыг хийсэн” гэж дүгнэсэн байна. Мөн америкчуудын 65 хувь нь Цагаан ордны тэргүүнийг өөрсдөд нь шударга бус хандаж байна, итгэл найдварыг нь хүлээж чадаагүй гэжээ.
Трампад таагүй хандагсдын рейтинг 59 хувьд хүрчээ. Гэтэл Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтийг санаачлагчдын нэг Харри Трумэнээс хойш нэг ч Америкийн Ерөнхийлөгч ийм бага үнэлгээ авч байгаагүй юм.
Эх сурвалж: РИА Новости