Германы Засгийн газар тагнуулын гурван хиймэл дагуул худалдан авахад 400 сая евро зарцуулах төлөвтэй байна. Энэ тухай тус улсын Холбооны тагнуулын албанаас мэдээлжээ. Бундестагийн төсвийн хорооны тэмэдэглэснээр “Георг” хиймэл дагуулын хөтөлбөрт зориулан аппарат худалдан авах гэж байгаа аж. Ингэснээр хямралтай бүсүүд дэх нөхцөл байдалд мониторинг хийнэ. Эдгээр хиймэл дагуулыг 2020-иод онд сансрын тойрогт гаргана.
Эх сурвалж: Märkische Allgemeine