Дэлхийн технологийн аварга компаниуд гуравдугаар улирлын урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайлан гарсаны дараа бирж дээр тэдний хувьцааны үнэ нэмэгджээ.

Microsoft Corp: Программм хангамжийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч тус групп 2018 оны санхүүгийн жилийн I улиралд цэвэр ашгаа зах зээлийн хүлээлтээс илүү нэмэгдүүлж чадлаа. Групп энэ өсөлтийг үүлэн сангийн бизнесийнхээ буянаар босгожээ. Компанийн худалдаа тайлан гарсны дараагийн өдөр худалдаа нь 4.6 хувиар өсч, нэг хувьцааны үнэ $82,34 долларт хүрчээ. Оны эхнээс компанийн хөрөнгөжилт 27 хувиар нэмэгдэн $606,66 тэрбум долларт хүрсэн байна.

Долоогоос есөн сарын хооронд Microsoft Corp-ын цэвэр орлого $6,58 тэрбум болсон ба нэг хувьцааны хувьд үнэ нь 84 центаар нэмэгдсэн байв. Компанийн орлого энэ улиралд 12 хувь нэмэгдэн нийтдээ $24,54 тэрбум болжээ. Тайланд тэмдэглэснээр, Microsoft-ийн хоршооллын үүлэн сервизийн  (Azure, Office 365) сүүлийн сарын ашгийн 12-оор үржүүлэхэд 20.4 тэрбум доллар болсон байна. Тэд энэ зорилгот хүрэхээр хоёр жилийн өмнөөс хичээж иржээ. Өнгөрсөн улиралд хувьцааны ашгийг $0.42 доллар болгон өөрийн хувьцааг эргүүлэн худалдах авах замаар хувьцаа эзэмшигт нартаа $4.8 тэрбум доллар олгосон гэж тайланд өгүүлжээ.

Azure сервист багтдаг Intelligent Cloud (“ухаалаг үүл”) салбарын серверийн хангамжийн программ нь улиралд 14 хувь нэмэгдэн $6.92 тэрбумд хүрчээ. Azure сервисийн худалдаа 90 хувиар нэмэгдсэн байв. Productivity and Business Processes салбар нь Office хавсралтын багцыг үйлдвэрлэдэг ба тэр нь 28 хувиар орлогоо нэмэн $8.24 тэрбум доллар болжээ. Office 365 бүртгүүлэгчдийн тоо 28 сая хүн болон нэмэгджээ.

Харин More Personal Computing, тоглоомын Xbox консоли ба Surface төхөөрөмжийн үзүүлэлт хэвэндээ $9,4 тэрбум байв. Ашиг нь нэг хувиар нэмэгдсэн байлаа. Компани дараагийн улиралд More Personal Computing-ийн орлого $11,7-12,1 тэрбум, Productivity and Business Processes – $8,75-8,95 тэрбум, Intelligent Cloud – $7,35-7,55 тэрбум доллар байх болно гэж төлөвлөөд байгаа ажээ.
Intel орлогоо гурав дахин нэмэгдүүлжээ

Есдүгээр сарын 30-нд төгссөн гуравдугаар улирлын  тайлангуудаа том компаниуд танилцуулж эхэллээ. Энэ улиралд Intel Corp. корпораци  цэвэр ашгаа $4,52 тэрбум хүргэн, нэг хувцааны үнэлгээг  94 центаар нэмэгдүүлж чаджээ. Өмнөх оны мөн үед үзүүлэлт нь $3,38 тэрбум буюу хувьцааны үнийн нэмэгдэл нь 69 цент байсан юм.

Intel  гурван сард орлогоо ойролцоогоор $16,1 тэрбум болгосон бол өмнөх оны мөн үед тэр нь $15,8 тэрбум байсан байна. Харин Thomson Reuters  агентлагт асуугдсан I/B/E/S шинжээчид орлогыг $15,73 тэрбум байна гэсэн юм. Intel корпорацийн орлогын гол өсөлтийн серверийн компаниуд гаргаж өгөв. Энэ чиглэлийн  Data Center Group салбарын орлого 7%-иар нэмэгдэн  $4,88 тэрбумд хүрчээ.

Ширээний компьютер, нөүтбук, смартфоны процессор бэлтгэх Client Computing, салбар нь бараг өөрчлөлтгүй $8,86 тэрбумын орлоготой байв. Internet of Things, IoT гэх интернэтийн салбарын  орлого 23% -иар нэмэгдэн  $849 сая долларт хүрлээ. Жолоочгүй автын  бүтээмжийг одоохондоо чипмейкер гэж хэлэхгүй байгаа. Intel-ийн бусад бизнес чиглэлээс Non-Volatile Memory Solutions Group салбарын  амжилт сайн байжээ Тэнд 37%-ийн өсөлт гарч $849 сая долларт ашгаа хүргэсэн байв. Оны сүүлчээр засч шинэчлэгдсэн дүнгээр  нэг хувьцааны ашиг нь $3,25  доллар болон нийт орлого нь 62 тэрбумд хүрэхээр төсөөлөгдөж байна.

Alphabet компанийн улирлын цэвэр орлого гурав дахин өсчээ

Alphabet Inc.гэх  Google-ийн холдингийн компанийн ашиг орлого 2017 оны III улиралд зах зээлийн хүлээлтээс өндөр гарчээ. Цахим худалдаагаар компанийн үнэт цаасны үнэ 39-иар өсчээ. Оны эхнээс компанийн хөрөнгөжилт 25%-иар нэмэгдэн $679,9 тэрбумд хүрчээ. Хэрэв энэ  өсөлт хэвээр байх юм бол компанийн хөрөнгөжилт $700 тэрбумаас давна; өмнө нь тэр  төвшинг зөвхөн Apple алхсан байв.

Компани гуравдугаар улиралд   цэвэр орлогоо $6,73тэрбумаар буюу нэг хувьцааны үнэ нь  $9,57 доллар хүртэл  өсчээ. Жилийн өмнө $5,06 буюунэг хувьцааны үнэ нь$7,25 доллар байжээ.

Өнгөрсөн улиралд холдингийн орлого дөрөв дахин буюу $22,45 тэрбумаас $27,8 тэрбумд хүрсэн байлаа.

“Бидэнд жилийн тооцоонд оруулбал орлого 24% хүрэхсайхан улирал тохиолдлоо… Манай ололт нь гайхалтай хүмүүс, бараа бүтээгдэхүүн, хамтын ажиллагаанд оруулсан олон мжилийн хөрөнгө оруулалтын үр дүн юм” гэж корпорацийн санхүүгийн захирал Руфь Порат хэлснийг хэвлэлийн мэдээнд онцолсон байна.

Өмнөхийн адил бүх орлого нь Google-д бүтээгдэв. Салбаруудын орлого нь $22,25-$27,5 тэрбум болсон байна. Рекламын орлого $19,8-$24,1 тэрбум болжээ. Ажиллагааны ашиг $6,77 тэрбумаас $8,74 тэрбумд хүрлээ. Уолл-стритийн шинжээчид Alphabet-ийн ашгийг хувьцааны үнийг $26,9тэрбум болоход $8,31 тэрбум болно гэсэн байв. Компанийн зарлага 16,68 тэрбумаас бараг 20 тэрбум болсон байв. Шинэ тоног төхөөрөмжид нэг тэрбумаар илүү мөнгө зарж нийт зарлагыг нь3,5 тэрбум болгосон байв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн