Лас-Вегас хотноо зохион байгуулагддаг SEMA-2017 тюнинг-шоуны SEMA Award гэх шагналыг шинэчилж, уг шагналыг засч залруулахад хамгийн тохиромжтой гэх машинд олгохоор болов. Шагналын эздийг шоуны хоёр мянга орчим оролцогчдын санал асуулгаар тодруулжээ.
Шилдэг купе ангилалд Chevrolet Camaro модель, седан ангилалд Cadillac CTS-V, шилдэг хэтчбекээр Ford Focus, шилдэг газар сайгүй явагчаар Jeep Wrangler, шилдэг пикапаар Ford F-Series загварууд тус тус шалгарлаа. Эдгээр автомашинуудын ойрын ирээдүйд авто сэлбэгийн зах зээлийн өнгийг тодруулж өгнө гэж шоуг зохион байгуулагчид хэлж байв.
Сануулахад, томоохон тюнинг-шоу SEMA — Specialty Equipment Market Association нь алс тэртээх 1967 оноос хойш жил тутам явагдаж байгаа. Уламжлалаар, шоуг сэдвийн хэд хэдэн танхим болгон машины төрлүүдийг харуулж байна.