АНУ-ын эдийн засаг III улиралд хүлээгдэж байснаас хурдан өсөлттэй байв. Энэ нь “Харви”, “Ирма” хар салхины хохирол их байсан ч хэрэглэгчид ба бизнесийн зүгээс эрэлт их байсныг харуулж байна хэмээн Bloomberg мэдээлэв. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт II улиралд 3.1 хувь байснаа III улиралд жилийн өсөлтөөр тоолоход 3 хувь гэсэн үзүүлэлттэй байв гэж тус орны Худалдааны яамны урьдчилсан мэдээ харуулав. Bloomberg агентлагт асуугдсан шинжээчид өсөлтийг 2.6 хувь байна гэсэн байлаа.
Хамгийн сүүлд АНУ-ын эдийн засаг хоёр улиралд дараалан гурваас дээш хувийн өсөлтийг 2014 онд харуулсан байлаа. Америкийн ДНБ-ний 70 хувийг бүтээдэг хэрэглээний зарлага өнгөрсөн улиралд жилийн хурдаар бол 2.4 хувиар нэмэгдсэн байв. Шинжээчид өсөлтийг 2.1 хувь байна гэсэн байв.
Хэрэглээний зарлагын ДНБ-ний өсөлтөд оруулсан нэмэр нь 1,6 процентын пункт (п. п.) болсон байна. Тэр нь авто хэрэгслийн зарлаг голдуу байв. Америкчууд хар салхинд гэмтсэн машинуудаа сольцгоосон байв. Харин үйлчилгээний зарлага 2013 оноос хойш удааширсан байв. Гэсэн ч боломжийн инфляци, зээлийн бага ханш, хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал нь өрхийн аж ахуйн зарлагыг дэмжиж өглөө.
Инфляцийн эрсдлийг үнэлэдэг Холбооны нөөцийн системийн Индекс PCE Core (Personal Consumption Expenditures, Excluding Food & Energy)III улиралд 1.3 хувиарр өсчээ. Өмнөх улиралд нь 0.9 хувь байсан юм. Экспорт III улиралд 2.3 хувиар өсч импорт нь 0.8 хувиар буужээ.Цэвэр экспорт ДНБ-ний хувьд 0,41 п. п. өсөлттэй байв. Худалдаа нь гурван улирал дараалан өсөлтөд хувь нэмрээ оруулжээ.
Барааны нөөцийн үзүүлэлтийн хэлбэлзэл 0,73 п. п. Байсан нь 2016 оноос хойших хамгийн нааштай хувь нэмэр боллоо. Компанийн хөрөнгө оруулалт жилийн тооцоогоор 3.9 хувиар өссөн байна. Улсын нийт зардал III улиралд 0.1 хувиар багасав. Энэ гарсан урьдчилсан дүнг шинээр тодруулан дараагийн саруудад танилцуулах юм.