Цаг уурын өөрчлөлт бодит бүр хаяанд ирсэн байгаа. The Independent сонинд нийтлэгдэн мэдээгээр, Пакистан, Энэтхэг хоёр энэ үзэгдлийн хамгийн өндөр эрсдэлтэй орнуудаар тооцогдлоо. Дэлхийн 150 орны лидерүүд мөн 200 орны төлөөлөгчид энэ асуудлыг ярилцахаар 20 дахь удаагаа Парист уулзахаар тохиролцсон билээ.
Энэ асуудал ноцтой гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн турш судлан, хэлж сануулсаар ирсэн юм. Гэвч сүүлийн үеийн мэдээлэлүүд энэ асуудлын хамгийн ноцтой цар хүрээг дутуу үнэлж байсныг харуулж байна. Улс орон тус бүртээ цаг уурын өөрчлөлтөд ямар нэгэн хэмжээгээр нэрвэгдэнэ. Харин тэр нөлөө ямар байх вэ?
Eco Experts байгууллагын шинжээчид мэдээллийг цуглуусныхаа үндсэн улс орон тус бүрийн эрсдлийн инфографикийг хийжээ. Энэ инфографик нь жил тутам гардаг Notre Dame Global Adaptation (ND-Gain) Index чансааны мэдээгээр бүтээгдэв. Энэ чансаа нь ямар орнууд өөрчлөгдөж буй цаг уурын өөрчлөлтөд дасч тохирч байна вэ гэдгийг үзүүлдэг.
Шинжээчдийн бүтээл нь цаг уурын өөрчлөлт хэрэхэн нөлөөлөхийг тодруулан харууллаа гэж болно. Гэхдээ хэд хэдэн чухал хүчин зүйлийг анхаарах ёстой.
Эдгээр зургууд нь орон тус бүрийн өргөн хэмжээний судалгаа биш зөвхөн чансааны материал юм. Нэг үгээр чансааны шилдэг орнууд нь бусад тааруу орнуудаас мэдээж дээгүүр байдалтай байна. Үүний зэрэгцээ орнууд нь муж, хотуудын тооцоог авч үзээгүй. Жишээлбэл, АНУ чансаагаар дээгүүр байдаг ч дулаарлын үр нөлөө нь Майами, Нью-Йоркт өндөр нөлөөлтэй.
Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнууд хэрэгтэй дэд бүтэцтэй, өөрчлөлтөд амархан зохицон өөрчлөгдөж чадна. Засгийн газар нь тухайлбал, Майамийн хүмүүсийг нүүлгэдэг. Түүгээр ч барахгүй нутгийн гүнд шинэ нисэх буудал зэргээ хийж чадна. Зурагт тийм өөрчлөлтийг л харуулсан байна.
Эх сурвалж: https://blog.theecoexperts.co.uk/climate-change-map