Боливт Үхэгсдийн өдөр хэмээх үндэсний баярыг орон даяар тэмдэглэж байна. Хүмүүс нас барсан хүүхдүүдээ арваннэгдүгээр сарын 1-нд, нас биед хүрээд талийгаач болсон хүмүүсийг арваннэгдүгээр сарын 2-нд дурсдаг аж. Энэ өдрүүдэд tantawawasхэмээх чихэрлэг амттай, хэлбэр дүрстэй, заримдаа шанц, аньстай жигнэмэг хийж, үхэгсдэдээ хүндэтгэл үзүүлдэг.
Кечуа хэлээр танта гэдэг нь талх, вава гэдэг нь хүүхэд гэсэн үг аж. Энэхүү жигнэмэг дүрсээ хүүхэд шиг хөнжлөөр хучдаг. Боливчууд жил бүрийн энэ өдрүүдэд үхэгсэд эргэн ирнэ гэж итгэдэг учир оршуулгын газарт хоол авчирч, тэндээ ширээ засч хооллодог аж. Түүнчлэн нас барсан хүндээ зориулан хоосон сандал үлдээж, аягыг нь дүүргэн тавьдаг байна.
Эх сурвалж: ТСН