Адольф Гитлер 1919 онд Германы барууны үзэлтэй нэгэн намд элсэх гэж байсан ч түүнийг аваагүй аж. Энэ тухай Абердины их сургуулийн түүхч Томас Уэбер мэдэгдсэн байна. Судлаач эрдэмтэн 1919 онд 30 настай Гитлер хэт барууны Германы социалист намд элсэх гэтэл татгалзсан хариу авсан тухай баримт олсон байна.
Уэберийн олж илрүүлсэн уг баримтыг тус намыг үндэслэгч Ханс Георг Грассингер баталжээ. “Гитлер хэвлэлийн газрын байранд ирж, Грассингерт сонинд нь юм бичих, намд нь элсэх хүсэл тавьжээ. Энэ үед түүнд сохор зоос ч байгаагүй болохоор Грассингерээс мөнгө зээлэхийг хүссэн байна. Харин сонин ч, нам ч түүнд хэрэггүй гэж Грассингер хариу барьжээ” хэмээн Уэбер мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Sputnik