Дэлхийд

Трамп Нью-Йоркийн алан хядагчийг цаазлах ёстой гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йоркт алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Сайфулло Саиповыг цаазлах ёстой гэж жиргэжээ. Америкийн тэргүүн “Нью-Йоркийн алан хядагч баяртай байгаа бөгөөд Исламын улсын далбааг эмнэлгийн өрөөндөө өлгөж өгөхийг хүссэн юм билээ. Тэр найман хүнийг хөнөөж, 12 хүнийг ноцтойгоор шархдуулсан. ЦААЗЫН ЯЛ АВАХ ЁСТОЙ” хэмээн жиргэжээ.

Үүнээс өмнөхөн Нью-Йоркийн өмнөд тойргийн прокурор Жун Ким Саиповт Нью-Йоркт үйлдсэн халдлагынхаа төлөө бүх насаараа хоригдох буюу цаазын ял авна гэж мэдэгджээ.

Узбекистаны уугуул Сайфулло Саипов 10 дугаар сарын 31-ний өдөр Исламын улс бүлэглэлийн нэрийн өмнөөс Манхэттенд халдлага үйлдсэн билээ.

Эх сурвалж: Газета

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close