Бостоны алдарт шар айргийн компани болох “Samuel Adams” АНУ-ын 12 мужид хориглосон шар айргаа шинээр, цөөн тоогоор гаргаж эхэлжээ. Энэхүү шар айргийг хориглосон нь спиртийнх нь хувь хэмжээ хэтэрхий өндөртэй холбоотой юм байна.

“Utopias” хэмээх нэртэй энэхүү шар айраг нь худалдаалахын хориглосноосоо гадна үнээрээ алдартай. Нэг шил ийм шар айраг 200 ам.доллар гэнэ.

“Utopias” шар айраг энэ сарын эхний долоо хоногт худалдаанд гарч эхлэх гэнэ. Шар айргийг Нью-Йорк зэрэг спиртийн төрлийн ундаанд хориг, хязгаарлалт бага тавьдаг хотуудад нийлүүлэхээр төлөвлөжээ.

Шар айраг исгэгчид өөрсдөө энэхүү ундаагаа “өндөр үнэтэй портвейн, хуучны шарз, эсвэл жимсний амттай сайхан шерриг санагдуулам” гэж тодорхойлжээ. Гэвч энэхүү шар айргийн спиртийн агууламж 28 хувь байгаа нь Америкийн мужуудад баримталдаг хувиас 10 пунктээр илүү гэсэн үг юм.

Эх сурвалж: NBC New York

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн