Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2017 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд болно. Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Иж бүрэн сургуулийн үеэр Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Эрдэнэ сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын үзлэг, шалгалтыг явуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх юм.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгддэг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн