2009 онд өөд болсон попын хаан Майкл Жексон “Forbes” сэтгүүлээс гаргадаг нас барсан хамгийн баян оддын жагсаалтыг тэргүүллээ. Тус сэтгүүлийн мэдээлснээр нэрт дуучин агсан 2017 онд Лас-Вегасын “Cirque du Soleil” танилцуулгын хөтөлбөрт багтсан “Scream” шинэ цомгийнхоо ачаар 75 сая ам.доллар олсон байна.
Хоёрдугаарт өнгөрсөн оны есдүгээр сард нас барсан мэргэжлийн гольфчин Арнольд Палмер 40 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. Тэгвэл “Peanuts” цуврал комиксын зохиогч, шог зураач Чарльз Шульц 38 сая ам.доллартайгаар гуравт орсон аж. Харин дөрөв, тавдугаар байрыг Элвис Пресли (35 сая ам.доллар), Боб Марли (23 сая ам.доллар) нар эзэлжээ.
Эх сурвалж: RT