“Флоренс” гэх хүчтэй хар салхи АНУ-ыг чиглэн ирж буй тухай тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Эрх баригчид зүүн эргийн дагуу амьдардаг сая орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тус хар салхи Өмнөд Каролина мужаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа бол Умард Каролина болон Виржиния мужид ОНЦ БАЙДАЛ зарласан байна.
Хар салхи 195 км/цагийн хурдтай урагшилж, цаг тутам хүч нь нэмэгдэж буй гэнэ. Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ыг дайран өнгөрөх аж. Уг хар салхи нь 1989 онд Умард Каролинад дэгдэж, олон тэрбумын хохирол учруулжээ.