ЕТГ-ын дарга З.Энхболд дахиад л “хориг” ярив

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох, үүнд нийт 54.9 тэрбум төгрөг зарцуулах асуудал багтсан байгаа. Гэвч энэхүү шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих болно гэдгээ Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан мэдэгдээд (2017.10.27) байсан. Өнөөдөр (2017.11.01) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар дахин байр сууриа илэрхийлжээ.

Тэр УИХ-ын хууль зөрчсөн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих Үндсэн хуулийн бүрэн эрхтэй. Одоо 2017 оны төсвийн тодотголд буюу 300 мянган төгрөг бэлнээр тараах нийт 55 тэрбум төгрөг дээр хориг тавина. Багш, эмч нарын цалинг сар бүр нэмэх бололцоогоо ашиглахын оронд ийм аргацаасан нэг удаагийн арга хэмжээ нь нийгэмд хортой. Ингэж ОУВС-гаа ч хуурч болохгүй. Алдагдаж буй байгалийн баялгийн мөнгөө оруулж ирээд цалингаа нэм. Эсвэл бэлнээр тараах мөнгөөрөө нэг ч гэсэн үйлдвэр байгуул. Энэ бол бодлогын ялгаа. Төсвийн тодотголыг ёсчилсноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг. Тэр үед хориг тавина” гэж ярьсан байна.

Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа нь УИХ-ын тогтоол, шийдвэр батлагдсан өдрөөс хойшхи ажлын тав хоногт багтдаг. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг баталсан бөгөөд уг шийдвэр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирснээс хойш тав хоногийн хугацааг тоолж эхэлдэг.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн 3/2 нь дэмжвэл хориг хүчин төгөлдөр, харин УИХ-ын уг шийдвэр хүчингүй болдог. Харин хоригт тавьсан тохиолдолд түүнийг УИХ-аар хэлэлцэх хүртэл уг шийдвэр түдгэлзэгддэг байна.

8 thoughts on “ЕТГ-ын дарга З.Энхболд дахиад л “хориг” ярив

  1. irgen 2017-11-01 15:24 at 15:24

    zov shdee, hudlaa hyn huuraad ganz udaagiin zaliar,,,ter ni tegeed yuch bolohgui, zalingaa l nemeh heregtei shdee

    Хариулах
  2. 11 2017-11-01 15:29 at 15:29

    Гишүүдийн хоёрны гурав нь гэнэ үү. 76-ын хоёрны гурав нь гэхээр 114 хүн болоод байхын

    Хариулах
    1. zochin 2017-11-01 15:38 at 15:38

      Mal gej chamaig helne.

      Хариулах
  3. МАН 2017-11-01 15:35 at 15:35

    ЭНЭ ТЭНЭГ БӨӨСНИЙ ТУХАЙ ЯРЬДАГ ХҮН ШИГ БОЛЧИХОЖ. ХҮРЭЛБААТАР ӨӨРИЙНХ НЬ НО-Г ИЛРҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА БОЛОЛТОЙ

    Хариулах
  4. БАГА БАНДИ 2017-11-01 15:42 at 15:42

    МАШ САЙН АЖИЛЛАЖ БНА, АЖЛЫН ХАРИУЦЛАГА ГДГ ЕРӨӨ Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ. БИД ОЛОН ЖИО ОЛИГАРХИД ДЭЭРЭЛХҮҮЛЖ ХҮЛЦЭНГҮЙ ЯВСААР ТАНЫХАА АГУУ ШИЙДВЭРҮҮДИЙГ ҮНЭМШИХГҮЙ ГАЙХАХ БОЛЖЭЭ- ЗИ ДАРГА АА.
    ТА ТАВАН ТОЛГОЙГ АВАРСАН ХҮН, ОДОО ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭХ ҮЕ ШАТТАЙ АЖЛУУДАА ЭХЛҮҮЛ ДЭЭ………………….

    Хариулах
  5. я 2017-11-01 15:48 at 15:48

    баттулгаа энхболдыг ТӨХ дарга байх үед хувьчлалаар авч баяжсан үйлдвэрүүдээсээ 1г нь ард түмэнд нь буцаагаад өгчхөлдөө баянгол гэж бузартсан газраа өөртөө үлдээ

    Хариулах
  6. altan 2017-11-02 03:14 at 03:14

    ene huniig yagaad gargaad irsen eum bol do yadaj l hubiin haritsa a muutai hun shuudee. germand eh oron negtnuud egel jirin humuusee yaaj icheesen bile. bas ooroo hund baidald orson ch bh .gadaad ylsad hubi hunii yhamsar es zui gedeg chuhal.

    Хариулах
  7. Зочин 2017-11-02 08:36 at 08:36

    Төрийн албан хаагчдад 300000 төгрөг олгоно гээд бгаа нь хир оновчтой юм төрийн байгууллагын биш жирийн иргэд тэгээд хүн биш юм уу мөнгө тараах гээд байгаа бол тэгш эрхийг бас эсэргүүцэн ард түмэн бгаа шүү дээ ТАХ нар бол цалингаасаа гадна мөнгө төгрөгийг олдог л хүмүүс шүү анхаарай тэгш биш энэ олгох гэж байгаа мөнгөөр улс орондд ашигтай бүх ард түмэнд хүртээмжтэй сургууль,эмнэлэг зэргийг байгуулж болдоггүй юм уу

    Хариулах

altan-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн