АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд оролцсон гэх тусгай хэд хэдэн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан тусгай прокурор Роберт Мюллер Д.Трампын сонгуулийн штабыг удирдсан Пол Манафортод 12 зүйл ангиар ял төлөвлөжээ. Тусгай прокурор Мюллер өргөн цар хүрээтэй мөрдөн байцаалтыг явуулж байгаа. Нэн түрүүнд АНУ-ын өнгөрсөн сонгуулийн кампанид оросуудын хутгалдан оролцсон гэх хэргийг авч үзэж байна.
Украины Засгийн ашиг сонирхлоор лоббийн үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдсан Д.Трампын ойрын хүн Манафорт Вашингтон дахь Холбооны мөрдөх товчооны байранд хүрэлцэн очиж өөрт нь тулгасан ялын төлөвлөгөөг сонсчээ. Манафортыг өнгөрсөн онд Трампын сонгуулийн штабыг удирдаж байхад Украины засаг түүнийг 2007 – 2012 онд Януковичийн засгаас хууль бусаар их хэмжээний мөнгө авсан гэсэн дуулиан дэгдэж, тэр ажлаа өгч байсан юм.
Мөн түүнийг Трампын зөвлөхүүд ба оросуудын хооронд зуучлагч байсан гэж сэжиглэж байсан билээ. Гэхдээ Трамп болон түүний гол туслахууд Оросын албаныхантай холбоотой байсан гэдгийг нэг биш удаа няцаасан бол Москва ч энэ асуудалд өөрсдийн оролцоо байгаагүй хэмээн үгүйсгэж ирсэн юм.