Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ээжүүдийн НДШ төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тухайн ээжийг тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, ажилласан жил нь нэмэгдэнэ. Ингэснээр ажил хийж, НДШ төлсөн хугацаа уртсаж, тэтгэвэр өндөр тогтоолгох боломж бүрдэх юм. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан олон асуулт иргэдээс ирэх болсон. Ээжүүдийн хамгийн их асууж буй асуултад дээрх хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзоригоос хариулт авснаа хүргэж байна.
-Хэдэн хүүхэд төрүүлсэн ээж нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж тооцуулах боломж эдлэх вэ. Нэг хүүхэд төрүүлсэн ээж ч НДШ төлсөн хугацаагаа нэмж тооцуулж болох уу?
-Хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан хүүхдийнх нь тоогоор тухайн ээжийн НДШ-ийг нь 1.5 жилээр нэмж тооцно. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд төрүүлсэн бол 1.5 жил, хоёр хүүхэд төрүүлсэн бол 3 жил гэхчлэн.
-Бүх ээжүүдийг хамруулах уу?
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тэтгэвэрт гарах ээжүүдэд энэ хууль үйлчилнэ.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэзээнээс хэрэгжих вэ?
-Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Яагаад гэвэл энэ хууль батлагдсанаар төсөв дээр нэмэлт ачаалал ирнэ. Гэтэл энэ оны төсөв нэгэнт батлагдчихсан байгаа. Тиймээс хэрэгжих хугацааг нь ирэх оноос гэж шийдсэн.
-Өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүд хамрагдах боломжтой юу?
-Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нөхөн тооцохгүй.
-Жишээ нь, улсад 20 жил ажилласан гурван хүүхэдтэй ээж 55 нас хүрч байж тэтгэвэрт гарна. Тэгвэл 51-52 насандаа гурван хүүхэд төрүүлсэн 4.5 жилийн нэмэгдлээ тооцуулаад тэтгэвэрт гарч болох уу?
-Болохгүй. Хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн шимтгэл төлсөн хугацаа нь илүү тооцогдоод, тэтгэвэр бодох хувь нь л өндөр тогтоогдох юм. Тэтгэвэрт гарах насыг наашлуулсан асуудал байхгүй. Дөрөв болон түүнээс олон хүүхэд төрүүлсэн бол 50 настай тэтгэвэрт гарна, бусад нь 55 насандаа тэтгэвэрт гарах хуулийн зохицуулалт хэвээрээ байгаа
7 comments
ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ НЭМСЭН БИЗ ДЭЭ .БИТГИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД БАЙ Л ДАА.НЭРИЙН ДАНСЫГ МӨРДӨХӨӨ БОЛЬСОН ГЭСЭН. ЯАГААД АРД ТҮМЭНД МЭДЭГДЭЛГҮЙ ХУЛГАЙЧ ШИГ ЗАГНАДАГ ЮМ БЭ? 50 ГАРСАН ХҮНД АЖИЛ ОЛДОХГҮЙ ТЭТГЭВЭРЭЭ ХҮЛЭЭЖ БАЙГААД Л ҮХЭЦГЭЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Тэтгэврийн нас цаашилсан гээд мэдэгдсэн пэс байсан яагаад ингэж зөрүүтэй юм яриад байгаа юм бэ нас 55 хүрээд 2019 онд тэтгэвэрт гарах гэсэн 1 жил нэмэгдэж байгаа юм байна настангууд ингэж сунгаж ажиллах ажлын байр нь хэрхэн найдвартай вэ
Нас харгалзахгүй Эмэгтэй 30 жил эрэгтэй 35 жил гээд байсан яасан бэ? Эмэгтэй зарим нь улсад 20 жил ажиллаад гарч байхад 34 жил ажилласан мөртлөө яагаад заавал 55 нас хүртлээ мөлхөх ёстой юм бэ? Ард түмнээ дэндүү бодохгүй шийдвэр гаргах юмаа. 13,14 жил илүү ажилласан бол заавал нас харгалзах хэрэг байна уу? Өөрөө хүсвэл гарч болдоггүй юм уу?
болдоггүи юм за
сайн дураараа шалтгаантай бол одоо улсад 27 дах жил ажиллаж байна 2 хүүхэддтэй тэтгэвэрт гарах хүсэлт өгвөл яах бол
улсад 30 жил ажилсан эмэгтэй тэтгэвэрт гарч болох хууль яасан бэ яагаад худлаа яриад байдаг юм бэ 20 он ойрхон байна амалсандаа хүрээчээ
улсад 30 жил ажилсан эмэгтэй тэтгэвэрт гарч болох хуулиа батлаачээ бид хүлээж байна