АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордныхоо өрөөнд хэвлэл, мэдээллийн ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авч Хеллоуны баярын бэлэг тараажээ. Энэ тухай NBC News телевиз мэдээлэв. Хүүхдүүд тогтсон уламжлалын дагуу баярын  хувцас, багаар гоёсон байв.

Баярын уламжлалын дагуу гоёсон хүүхдүүдэд Д.Трамп хэвлэлийн төлөөлөгч Сара Сандрогийн хамт бэлэг гардуулжээ. Тэднийд Лея гүнж, Дарт Вейдер, муур эмэгтэй зэрэг ид шидтэнүүд ирсэн байв. Д.Трамп сэтгүүлчдийг гайхалтай хүүхдүүдтэй юм хэмээгээд “Чи бас аав шигээ намайг зовоох уу” хэмээн шоглон асуусан байна.

Ерөнхийлөгч тэдэнд хайрцагтай чихэр тарааж, найз нөхөдтэйгээ хуваалцахыг  гуйсан байв. Мөн тэрбээр хүүхдүүдийн сайн үйлс хийж байгаа гэж магтжээ. Трамп тэргүүн хатагтайн хамт Хэллоун баяр дээр мөн хүүхдүүдэд уламжлалт бэлэг амттан тараах гэнэ. Энэ өдөр АНУ-ын холбооны бүх албан байгууллагууд баярын амттанг хүүхдүүдэд тараах аж.

Эх сурвалж: LIFE

https://www.youtube.com/watch?v=8IzYzZsm4SI

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн