Египетийн шигшээ баг 1990 оноос хойш анх удаагаа ДАШТ-ний шигшээ тоглолтод шалгарлаа. Дэлхийн аваргын сонгон шалгуулах урьдчилсан тоглолтууд арваннэгдүгээр сарын дундуур дуусна. Одоогоор 32 багаас 23 нь шалгараад байна. Ирэх оны Дэлхийн хөлбөмбөгийн аваргын шигшээ тоглолтод Исланд, Панам хоёр анх удаагаа харин Египетийн баг 28 жилийн дараа тоглох эрх авлаа.
Оросын талбайд болох ДАШТ-д ирэх багууд дунд одоохондоо Итали, Хорват, Грек, Швейцари зэргийн хүчтэй багууд алга байна. Тэдний хэн нь Оросын талбайд өрсөлдөх вэ гэдэг нь халз тогтолтуудын дараа шийдэгдэх юм. Юутай ч Голланд, Уэльс хоёр цааш тоглох эрхгүй боллоо. Тэд шалгарч чадсангүй. Харин Орост байх хугацааны орон байраа Египет, Панам, Исландын багууд одооноос захиалж болно. Тэдний талаар уншигчид тэр болгон сайн мэдэхгүй.
Исланд
Багийн үнэлгээ: €59 сая (Transfermarkt.com сайтынхаар)
Од: Гульфи Сигурдссон, €25 сая
Ерөнхий дасгалжуулагч: Хеймир Хадльгримссон (Исланд)
Исландын шигшээ баг түүхэндээ анх удаа Евро-2016 шигшээд шалгарахад олон ч хүн аваргын тэмцээний багуудын тоо 16-гаас 24 баг болсонтой холбон тайлбарлаж байлаа. Тус баг тоглолтод ирсэн хүн амын 10 хувь болох 30000 дэмжигчийн тусламжтайгаар өөртөө харийнхнийг татаж чадсан билээ. Исландчууд маш сэргэлэн хэсгээсээ амархан гарч 1/8 шигшээд Английг бут ниргээд, 1/4 шигшээд креатив францчуудад л хожигдож билээ. Дасгалжуулагч нь практикийн шүдний эмч, хаалгач нь рекламын ролик, хөгжмийн клипын найруулагч, ахлагч нь 15 нас хүртлээ гандбол тоглож ирсэн энэ баг тэнд бүх сенсаацийг дэгдээсэн билээ.
Еврогийн тоглолтын энэ амжилтын дараа тэднийг ДАШТ-нд шалгарна гэж бас л бодож байсангүй. Английн премьер лигид тоглодог хөлбөгчидтэй исландчууд хэсгийн тоглолтуудаа маш итгэлтэйгээр даван гарч ирэв. Хамгаалалтад сахилга баттай, сөрөг довтолтод үр дүнтэй, гайхалтай хөгжөөн дэмжигчтэй баг хэсэгтээ нэгээр шалгарсан. Багийн шилдэг мэргэн бууч нь дөрвөн гоольтой Гульфи Сигурдссон болсон ба түүний төлөө Эвертон клуб 50 сая еврог энэ зун төлөн клубтаа авчээ.
Египет
Багийн үнэлгээ: €78сая (Transfermarkt.com сайтынхаар)
Од:Мохаммед Салах, €35 сая
Ерөнхий дасгалжуулагч: Эктор Купер (Аргентина)
Египтчүүд 1990 оноос хойш урт хугацаанд ДАШТ-д тоглоогүй иржээ. Тиймээс баг нь ДАШТ-д шалгарсныг улс даяараа тэмдэглэн, Төрийн тэргүүн нь хөлбөмбөгч тус бүрт 85 мянган ам.доллар амлажээ. “Би бүх тоглогчдоороо бахархаж байна. Шийдвэрлэх торгуулийн цохилтыг хийх хангалттай зүрх зоригтой байсан Мохаммед Салахаар улам ч их бахархаж байна” гэж Египтын Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси хүлээн авалт дээр хэлсэн байв.
Торгуулийн 11 метрийн цохилтыг Конготой хийсэн тоглолтын 90 дэх минутад шүүгч өгсөн байв. Тэр цохилтыг хагас хамгаалагч Салах амжилтай гүйцэтгэн онооны харьцааг 1:1 болгосноор египетчүүд шигшээд орж ирсэн юм. Липерпуль хагас хамгаалагч Салахыг энэ зун €42 саяаар клубтаа авсан байгаа. Үүгээр аргентин дасгалжуулагч Эктор Купер өөрийн бас нэг амжилтаа гаргажээ.
Тэр өмнө нь Испанийн “Валенсия” багийг аваргуудын лигийн шигшээд хоёр ч удаа багтааж байв. Дараа нь Миланы “Интерт” ажиллаж байгаад 2015 оноос Египетийн шигшээг дасгалжуулж байна. Түүний багт одод байгаа. Салах хэсгийн тоглолтод таван гоол, хоёр дамжуулалттай. Хагас хамгаалагч Мохаммед Эль-Ненни (Арсенал), Ахмед аль-Мохаммади (Астон Вилла) нар муугүй тоглогчид. Гэхдээ шигшээг нутгийн лигийн тоглогчид бүрдүүлдэг.
Панам
Багийн үнэлгээ: €8сая (Transfermarkt.com сайтынхаар)
Од: Габриэль Торрес, €750 000
Ерөнхий дасгалжуулагч: Эрнан Дарио Гомес (Колумби)
Хойд Америк, Төв Америк, Карибын савын орнуудын КОНКАКАФ бүсийн сонгон шалгаруулах тоглолт энэ удаа жинхэнэ аймшиг болов. АНУ-ын баг 32 жилийн түүхэнд анх удаа шалгарч чадсангүй. Харин Панам анх удаа тэнд тоглоно. Энэ багийн лидер нь Колумбийг 1998 онд, Эквадорыг 2002 онд хоёр удаа дэлхийн аваргад оруулсан Эрнан Дарио Гомес болон 33 настай хагас хамгаалагч Гомес нар болж байна. Мөн багийн довтлогч Габриэль Торрес гол хүн нь юм.