Өнгөрсөн зун Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдын албан тушаалыг хашиж байхад түүнийг дагасан, чангасан дуулиан дэгдсэн. Хэрэг явдлаас үүдэн У.Хүрэлсүх “Топор” нэртэй болж, олон хүн шалгагдаж, Засгийн газар огцорч тэр Ерөнхий сайд болсон зэрэг дуулиан үргэлжлэн мандсан юм.
Хэргийг Улсын ерөнхий прокурор харьяалал тогтоон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж байсан юм. АТГ наймдугаар сарын 25-нд “Шадар сайд У.Хүрэлсүх нь садан төрлийнхөө хүмүүсээр дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан хэмээн мэдэгдэж байсан юм. Ингээд үйл явдал төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн хуулийн байгууллага түүнийг яллагдагчаар татах санал гарган хэргийг прокурорын байгууллагад шилжүүлээд байв. Прокурор харин энэ хэргийг хянаад “У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариу өгчээ.
Хэрэг явдлыг сануулах үүднээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэрхэн “Топор” нэр зүүсэн болох тохиолдол, найруулагч Б.Баатартай ярьсан утасны яриаг нийтлэв.
Б.Баатар: Сайн байна уу, Та.
У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз дээ.
Б.Баатар: За яршиг бичлэгээ унтраачихая. Рекорд пауз авчихая.
У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү.
Б.Баатар: Ямар аймаар юм бэ, ийм нэр хүндтэй ч болчих гэж.
У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байна шүү дээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүй шдээ.
Б.Баатар: За ярих ч үгүй, Шадар сайд хаагуур яваад байна.
У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байна шдээ. Надад бас үндсэн ажил байна шүү дээ.
Б.Баатар: Байна л даа, одоо харин тийм. Хөөш, та өнөөдөр орой яах юм. Гурав, бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу, за хэн … Оюука над руу хэлээд би юу яасан шдээ. Тулга ахад юм хэлсэн шдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн. За яг шүү гэсэн шдээ уг нь.
У.Хүрэлсүх: За яахав, өнөөдөртөө амжихгүй. Маргааш л больё. Чи хаагуур байгаа юм.
Б.Баатар: Заа за, би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя аа. Өөөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ, хэд хоног өвчтэй юм шиг.
У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж, түрүүлсэн бөх уяач их сайхан болж байна шдээ. Ойлгомжтой.
Б.Баатар: Харин тийм, уяа ч их сайхан байна өө. Би бас одоо тэгээд…
У.Хүрэлсүх: Хөгийн, хөгийн юм их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг л юм …
Б.Баатар: Үлгэр домог шиг болсоон болсон, харин тийм ээ. Та нэг юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө бол хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл “Топор”-той уулзчихъя л даа тэгвэл. Таныг чинь “Топор” гэдэг шдээ. Таны нууц нэр Топор шдээ. “Топор”-той уулчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу.
Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тийм ээ, тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд, учир нь тэр байна гээ л татаж унаад байна лээ.
У.Хүрэлсүх: Өөр юу байна.
Б.Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ.
Б.Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь… Хүн болгон л тэгсэн байна лээ.
У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсон шдээ.
У.Баатар: Та нар ч алдаг хүмүүс шүү. Зах яахав уулзаж байгаад ярина аа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
Б.Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байя. За тэгий, за баярлалаа ах …
Б.Баатар: Одоо тан руу оръё оо. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуульяа гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо.
Б.Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнэ ээ.
У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье, тэгээд уулзаж байгаад ярья.
Б.Баатар: За.
2 comments
Цэргийн хээрийн хуулиар бол цааз авна. Урвагчид өнөө цагт баатар болох юм. Урвах гэдэг үг одоо УИХ, Засгийн газар гэдэгтэй утга нэг болжээ. Цөвүүн цагт амьдарч байна бид. Өвөг дээдэс минь, уучилж өршөөгөөрэй
Утасны яриаг хэн чагнаж ил болгосон юм бэ