Хачирхалтай ч гэх үү, солиотой ч гэх үү шийдвэрийг Оюуны өмчийн газар гаргасан гэх. Хэн дуртай нь ардын гэх тодотголтой бүтээлүүдийг, ямар арга замаар өөрийн нэр дээр бүртгүүлээд амжсан нь сонирхол татна. Тодруулбал: Давга Гомбосүрэн гэх “Алтайн магтаал”-ыг 2006 онд өөрийн бүтээл мэтээр бүртгүүлсэн аж. тиймээс тэрээр энэ бүтээлийг ашигласан нэгнээс оюуны өмчид халдлаа хэмээн мөнгө нэхэмжлэсэн гэх.
Эртний өвгөдөөс өвлүүлсэн, эх орон ард түмний өмчийг ямар тэнгэрийн зарлигаар өчүүхэн улс ийнхүү эзэмшин эзэгнэн суух эрхтэй болсныг олон түмэн та бүхэн заалдан асуух нь зүй биз ээ. Алтайн магтаалыг туурвин зохиогч нь өдгөө цагт та бидний дунд амьд сэрүүн алхалж явахыг үзээд аль зуунд амьдраад байгаагаа ялгаж хэлж мэдэхээ байлаа. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангарыг туурвигч бас амьд сэрүүн алхалж яваа юм биш байгаа даа? гэх хардлага төрж байгаагаа нуухгүй байгаагаа зарим иргэд илэрхийлээд байна.
Хэрвээ өөр тийм магтаал зохиосон ч байлаа ардын аман зохиолын нэрийг бүрэн ашигласныхаа төлөө ард түмэнд харин ч татвар төлөөсийг нь өгөх ёстой бус уу? Өөрөө зохиосон мэт л нэр зааж бүртгүүлсэн байх юм. Үнэхээр им маягаар ажилладаг бол энэ байгууллага ажлаа мэдэхээ больсон бололтой.
эх сурвалж: fact.mn
3 comments
энэ чинь хотын дарга асан дараа нь барилга хот байгуулалтын сайд асан Мөнхбаярын аав биз дээ
Улсын өмч дээр үеийн Монгол кинонуудыг хүртэл олон нийтийн өмчөөс хасаад өмчилсэн байнаа бас. Оюуны өмчийн газар сөнөх болтугай
оюуны өмчийн газарт авилга цэцэглэж байгаагийн нэг илрэл ард түмний зохиолыг өөрийн гэж зүтгэж байгаа энэ сармагчин ч гэсэн монгол хүн мөн үү