“FINANCIAL TIMES” сонины мэдээлж буйгаар (2017-10-25) өчигдөр Монголын засгийн газар олон улсын зах зээл дээр $650 сая ам.долларын бонд гаргасан бөгөөд 5.5 жилийн хугацаатай жилийн 6.1 хувийн хүүтэй байх аж. (Монголын хэвлэлээр $800 сая ам.долларын бондыг 5.625 хувийн хүүтэй гаргасан талаар мэдээлж байна. Удахгүй албан мэдээллээр тодруулна)
Гэхдээ энэ бондыг гаргахад менежмент хийж өгсөн Credit Suisse, Deutsche Bank and JPMorgan гэх хөрөнгө оруулалтын банкнуудын тавьсан нөхцөл нь Монголын засгийн газар шинэ бондын мөнгөөрөө өмнө нь гаргасан, удахгүй төлбөрийн хугацаа нь тулж байгаа бондуудаа тухайлбал Чингис Бонд, Самурай бондуудаа зах зээл дээрээс худалдан авах ёстой аж.
Өөрөөр хэлбэл өрийг илүү өндөр хүүтэй өрөөр дарах ажиллагаа явагдаж байгаа аж. Хуучин гаргасан 4.57 – 5.25% , харьцангуй бага хүүтэй бондуудаа илүү өндөр 6.1% хүүтэй бондуудаар сольж байна гэсэн үг.
Х.Батсуурь /Эдийн засагч/