УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.10.27) хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил, туршлага, ур чадвар, ажлын үр дүнд тулгуурлах чадахуйн /мерит/ зарчимд суурилахаар тусгажээ.
Мөн Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албан тушаалд томилохгүй байх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар шинээр оруулсныг хэвээр үлдээж зарим зохицуулалтуудыг өөрчлөн найруулж сайжруулсан хэмээн хууль санаачилагчид тайлбарлаж байна..
1 comment
Монгол төрийн үр могой болсон эргүү эмч, багш нарыг төрийн албан хаагчаас хасаж маш хатуу гэрээ байгуулж ажиллуулах хэрэгтэй