Багш нар 300 мянган төгрөг тараахыг эсэргүүцэн ажил хаялтад бэлдэж байна
2017-10-27 09:31

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүд өнөөдөр 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна. УИХ энэ өдрүүдэд 2017 оны төсвийн тодотгол хэлэлцээд дуусч байна. Тодотголд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариу арга хэмжээ болгож төрийн албаны ажилтнуудад нэг удаа 300 мянган төгрөгийг тараахад шаардлагатай 55 тэрбум төгрөгийг суулгах гэж байна. Энэ шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэд 10 дугаар сарын 30-наас хугацаагүй ажил хаялт, өлсгөлөн зарлахаар бэлдэж байна. Багш нарын хүсэж буй цалингийн хэмжээ 1.6 сая төгрөг юм.