Бразилийн Ерөнхийлөгчийг мөрдөж байцаах ажил 2018 онд эхэлнэ
2017-10-27 09:30

Бразилийн конгрессын доод танхим Ерөнхийлөгч Мишел Темерийг авлигад буруутгасан асуудлыг үл хэрэгслээ. Темерийн эсрэг санал өгсөн гишүүдийн тоо 342-д хүрээгүй буюу гуравны хоёрын саналыг авч чадаагүй байна. Тэгэхээр Темер Ерөнхийлөгч байх хугацаандаа шүүхийн хаалга татах эрсдэлгүй боллоо гэсэн үг. Гэхдээ 2018 оны сүүлчээр бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа шүүх ажиллагаа, мөрдөн байцаалт эхлэх аж.
Эх сурвалж: Reuters