Д.Трамп мансууруулах бодистой холбоотойгоор онц байдал зарлана гэв

2017-10-27 08:251min1
trump

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мансууруулах бодис тархсантай холбогдуулан улс орондоо онц байдал зарлах хүсэлтэй байна. “Ирэх долоо хоногт би мансууруулах бодисоос болж онц байдал зарлах бодолтой байна. Опиум бол аймшигтай онц нөхцөл” хэмээн Fox Business сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний Мексиктэй хиллэдэг хэсгээрээ хана барих санаа нь АНУ-д мансууруулах бодис тархах асуудлыг шийдвэрлэхэд тустай гэнэ. Үүнээс өмнө Трамп Месикээс хууль бус цагаачид орж ирэхээс хамгаалах зорилгоор хана босгох бодолтой байсан билээ. Дашрамд дурдахад АНУ-д сүүлийн 25 жилд синтетик опиум мансуурах бодисын тархалт гурав дахин нэмэгдсэн байна.

Эх сурвалж: КП

1 сэтгэгдэлтэй

!! сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй