Отгонтэнгэр хайрханд авиралт хийж яваад осолдсон уулчид мөнх цастай ууланд явагддаг хавтангийн гулсалтад өртсөн талаар мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Энэ нь олон жилийн настай мөсөн дээр цас хатуурч тогтсон цасны даац хэтэрч, нуран унахыг хэлдэг, байгалийн үзэгдэл аж. Тогтоосон замаар явж байсан уулчдын хэн нэг нь маршрутаас бага зэрэг хазайж, амь эрсдсэн хавцалыг харахыг санал болгосон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.
Уулчдын нэгийг ойролцоогоор 60 кг жинтэй гэж үзвэл 27 хүний жин бараг 2 тонн орчимд хүрнэ. Үүн дээр уулчдын ачааны жин нэмэгдэнэ. Эгц хадан хавцлын ирмэг дээр хэзээ мөдгүй унахад бэлэн болсон цасан хучилгатай хавтан ийм хүнд жинд даруулан нурахад уулчид осолджээ. Цасны хавтангийн даац хэтэрснээс болж осол гарсан гэж харагдсан. Ийм осол хэдхэн секундэд болоод өнгөрдөг. 700 метрийн гүн хавцал руу маш өндөр хурдтайгаар унасан ослоос амьд үлдэх ямар ч боломж байхгүй. Цогцос бүрэн бүтэн байх боломж ч хэцүү. Харамсалтай нь, хэн ч тэр цасыг хараад унаж, гулсах гэж байна гэж мэдэхгүй хэмээн Отгонтэнгэр уулын аврах ажиллагаанд оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин уулчин Г.Өсөхбаяр ярьсан байна.
Аврах багийнхан Отгон суманд очиж, уулын нөхцөл байдлыг тандах нислэгийн үеэр ослын газрын нөхцөл байдал биш болсон. Уулчдад хүнд зүйл тохиолдсоныг ойлгожээ. Аврах ажиллагаанд 12 уулчин оролцсон байна. Тэд 3000 метрээс дээш өндөр дэх эгц ханан хадыг самнажээ. Эрлийн ажлыг эгц хадан хясааны аль нэг газарт хүн үлдэж, энэ тэнд өлгөгдөж хоцорсон эд зүйлс байна уу гэдгийг тогтоох ажлаар эрэл эхэлсэн юм байна. Уулчид цогцос хайх талбайг тодорхой болгож, эрэн хайх багийн ажлыг түргэтгэжээ. Лхагва гаригаас Отгонтэнгэрт цаг агаар муудна гэсэн мэдээлэл эрлийн ажлыг түргэн хугацаанд явуулахын тул эрлийнхэн эхний өдөр хавцлыг самнаж, хоёр дахь өдөр металл хайгч ашиглан уулчдын цогцсыг олсон байна. Гурав дахь өдөр хээрийн штабынхан бүгд цас ухаж үлдсэн хүмүүсээ гарган авчээ.
11 comments
УМ МА НИ БАД МЭ ХУМ.
Ум маань бадни хум
юү дутлаа гэж уул хадаар дэмий тэнэж байдаг юм бэ.
Юу дутсан дутаагүй нь хамаагүй. Гол нь өөрийн амь нас болон ар гэрээ эрсдэлд оруулж буйг ухаардаг байх хэрэгтэй ууланд авирах шийд гаргахаасаа өмнө. Ард нь үлдэх хань ижил үр хүүхдүүдээ бодох нь чухал шүү дээ
Enxbold metin xumuus uuland aviralt xiixgi yum bolov uu. Nileen xeden darga tiish n yavuulax yumsan
Хөөрхий дөө тэдгээр залуусыг бодохоорл элэг эмтрээд байх юм.Ар гэрийнхэн нь ямар хэцүү байгаа болоо? …Гэмгүй сайхан залуусын алтан амь дэндүү харамсмаар юм.Аюул хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ.Ум сайн амгалан болтугай
Ум маани бадми хум
Ее бурхан минь ямар хэцуу юм боловоо
Мөнхөд нойрсох та нартаа гүнээ харамсаж ум сайн амгалан болтугай.
Altan delhii dee vvrd amaglan noirsooroi mgliin ard tvmnii setgeld vvrd morhen vldlee Ar geriihend n gvn emegnel ilerhiilii manii bad nii hum maanii Bad ni hym
энэ залуус оргил эзлэхийн төлөө тэмүүлсээр, хүслийнхээ төлөө явсаар ууландаа амиа өргөлөө дөө. Тэнгэрийн орондоо төрөх болтугай. Архи ууж, дэмий тэнэж яваа арчаагүй амьтдын дэргэд үнэхээр хүсэлтэй, тэмүүлэлтэй, мундаг залуус байсан. та нараараа бахархаж байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье