Канадын Засгийн газар алан хядагчидтай холбоотой хэмээн баривчлагдаж, Сирийн шоронд хилсээр эрүү шүүлт амссан гурван эрд 31.3 сая долларын нөхөн олговор өгөхөөр болжээ. Нөхөн олговрыг Абдулла Альмаки, Ахмад эль-Маати, Муайед Нуреддин нар авахаар болсон байна. Энэ тухай CTV News суваг мэдээллээ. Тэд нөхөн олговрыг хуваан авахаар болсон бөгөөд яг хэн нь хэдийг авах нь тодорхойгүй байна. Гурван эр Канадын Засгийн газрыг өөрсдийг нь шоронд хийсэн хэмээн буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэтэл тэдний нэг нь ч алан хядах ажиллагаатай холбоогүй нь тогтоогдсон байна.
Эрчүүдийг Сирид өөр өөр цагт саатуулсан байна. Тухайлбаль, Эль-Маати хэмээх ачааны машины жолооч залуу 2001 оны арваннэгдүгээр сард Сири рүү хуримаа хийхээр явж байгаад баригджээ. Канадын цагдаа нар түүний ачааны машинаас олдсон газрын зургийг харангуутаа Канадын цөмийн объектэд халдлага хийхээр төлөвлөсөн гэж сэжиглэжээ. Ийнхүү Эль-Маати хуримаа ч хийж чадаагүй байна.
Тэгвэл инженер мэргэжилтэй Альмалки 2002 оноос эхлэн Сирийн шоронд 22 сар саатуулагдсан аж. Учир нь цагдаа нар болон Канадын тагнуул, аюулгүй байдлын алба олон улсад түүнийг ажиглалтад байгаа хүмүүсийн жагсаалтад орсон гэж мэдэгджээ. Альмалки шоронд эрүү шүүлт амсаж байхдаа бен Ладены туслах байсан гэж ам гарсан гэнэ. Сүүлд нь тэрбээр хэлсэн үгнээсээ татгалзсан байна. Залуу эр шоронд зодуур амссанаасаа болж явж чадахаа больжээ. Торонто дахь лалын дунд сургуулийн захирад Нуреддин 2003 оны арванхоёрдугаар сард Иракт ирж, гэр бүлээ эргэсэн биш саатуулагдсан аж. Түүний нэр Канадаас Тагнуулын төв газар руу илгээсэн нэрсийн жагсаалтад байжээ. Нуреддиныг 34 хоног хорьсон байна.
2 comments
канаадууд хардсан юм байж манай уучлаарай гээд нөхөн төлбөр өгдөг юм байж монголын тагнуулыхан эрх мэдэлтэнгүүдэд үйлчилэх буюу мөнгө олох зорилгоор шантааж хийж хориод эцэст нь уучлаарайч байхгүй гээд бододоо
Манайд ингэж хохирсон хүн байдаг бол энэ жишигийг дагаад төлбөрийг улсаас буюу татварын мөнгөөр биш, буруутай албан тушаалтанаар гаргуулж байх хууль хэрэгтэйг хууль тогтоогчид энэ сүйхээнээр бодвол яасан юм бэ. Олон нийт бол дэмжинэ дээ…