ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдэгдлийн дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таны талаар ТЕГ-ын дарга хэвлэлийн хурал зарласныг мэдсэн үү?
-Би ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн хурал хийснийг сонссон. Зул бөхөхийнхөө өмнө жаахан бамбарлаж асдаг. Тэр нь л болж байгаа болов уу гэж бодож байна. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж би байр сууриа илэрхийлсэн. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Түүнийг огцруулах асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудал шийднэ. Би хэлж амжаагүй үг байгаа. Хэлнэ гэж яриад байсан даа.
-Таныг Эрдэнэтэд бараа шахдаг гэсэн?
-Миний хүү Анхбаярын тухай нэг юм гараад, учир нь олдоод олон нийт ойлгосон. Тэр ярьсан 42 саяын Анхбаяртай холбоотой мэдээллийг би мэдэхгүй.
-Таныг сайд болохоороо л С.Зоригийн ажлын хэсгийг байнга сольж байсан гэсэн?
-Ажлын хэсгийг би огт сольж байгаагүй. Харин одоо бол солино. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэж шийтгэнэ гэж юу байсан юм бэ.
-Таныг бас гадаадын тагнуул гэсэн?
-Тагнуул биш гэдгийг нь нотолчихсон шүүхийн шийдвэр надад байна. Нэгдүгээрт Нямдоржийг гадаадын тагнуул гэж гүтгэсэн байна. хоёрдугаарт, гүтгэсэн байна гэж шийдсэн шүүхийн шийдвэр надад байна.
-Б.Хурцыг солих уу?
-Тэгнэ. Соль гэдгийг би Ерөнхий сайдад хэлнэ.
– ТЕГ-ын дарга нь ХЗДХ-ийн сайдынхаа талаар мэдээлэл хийж байна? Энэ юу болж байна вэ?
-Хуулийнхан толгой дээр гарч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ улсыг түйвээсний илрэл л энэ. Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр Б.Хурц хурал хийснээрээ өөрийнхөө чухам юу хийж байснаа илчиллээ.
-Та Дамирангийн Энхбатыг хулгайлж ирсэн асуудалтай холбоотой юу?
-Д.Энхбатыг хулгайлж ирсэн хүн чинь Б.Хурц шүү дээ.
-Та тэр үед сайд нь байсан, та зохион байгуулсан юм биш үү?
-ТЕГ-ын үйл ажиллагаа надад мэдэгдэхгүй л дээ. Тэр байшин дотроо бүх зүйл нь нууц явагддаг юм. Европоор дамжуулж хулгайлах, тариа хийсэн зэргийг зохион байгуулсан хүн шүү дээ. Тэгээд шоронд орсон байхаа.
Эх сурвалж: sonin.mn
1 comment
hurts hichneen adgiin amitan baisan ch Nyamdorjoos deer