УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Иймээс Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл үүсээд буй.
Үүнтэй холбогдуулан төсвийн тодотголд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор урсгал зардлыг 54.9 тэрбум төгрөгийн нэмэхээр тусгасан. Тодотгол хэлэлцэх үеэр ажлын хэсгээс гаргасан дээрх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр 192 мянган төрийн албан хаагч тус бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон 300 мянган төгрөгийг олгоно. Гэвч эрх баригчдын энэхүү шийдвэр нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.
4 comments
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ӨГСӨН БОЛ АРАЙ ДЭЭР БАЙСАН ЮМ ДАА
Yag tiim nergui murtluu hamgiin hund ajliig ted l hiij bna
Turiin uilchilgeenii ajilchidad naad uguh geeed bgaa munguu tedend mash tom dem bolno shuuu
bi turiin alban haagsh hun l dee. Gehde ene mungiig unendee husehgui bn 300.000 mynga ih mungu bish gehdee bugdiig ni niiluleheer unendee ih mungu uugeer zunduu buteen baiguulalt hiij boloh yum shu. mungugui turiin alban haagchdigiig doromjilood bgaa yumuu ali esbel ard tumniig basaad bgaa yumuu eniigee boli l doo