Монгол залуу Б.Ангараг Парист хүний амь аварлаа. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа ” Ангараг нь хүний нутагт хүний амь аварлаа. Парисын метроны замруу нэг залуу унаад цаанаас метро ирж байгааг анхааруулж зарлаж байв. Олон хүн байсан ч худлаа орилохоос өөр юм хийдэггүй юм билээ. Би ч сандраад үсэрч буугаад гогдогдсоэ байсан хувцасыг нь сэт татаж, хөлийг ховтлоос гаргаад босготол хүмүүс дээрээс татав. Яг юу болсныг ч ойлгох сөхөөгүй асар хурдан хугацаанд амь өрссөн зүйлс болоод өнгөрөв. Метро тэр зуур шунгинаад өнгөрөв. Хэсэг тайвширсныхаа дараа өөрийгөө ямар хэнэггүй, мангар юм бэ гэж бодож салгалав.
Айж сандарсан хүн зориг ордог гэж ярьдаг ч мэдэхгүй ээ арай л юм хийсэн байна. Хамгаалагч, цагдаа нар ирээд түргэн дуудах уу гээд юм юм л болов. Яагаад ч юм бэ бүү мэд эндсэн уулчдаа бодоод хоолой зангираад, нулимс цийлэгнээд байв. Хүмүүс намайг шоконд орсон байна гээд л байсан. Шок нь ч юм уу, мангар ч юмуу бүү мэд. Ямартай ч одоо л нэг ухаан орж байна. Турк залуу баярлаад өөртөө байсан тамхи, түлхүүрний оосор юу юугаа ч өгөөд байсан бэ бүү мэд. Би ч бас тэгэхээр нь сэтгэл хөдлөөд Монголын далбаа бүхий энгэрийн тэмдгээ тайлаад, зүүгээд өгсөн. Монголд минь заавал очино гээд сайхан танилцаад салцгаав. Тэнд байсан гадаад хүмүүс бүгд л алга ташсан. Монгол цамцтай байсан болохоор хүмүүс МОНГОЛ, МОНГОЛ гээд жиг жуг хийгээд байсан шүү ” хэмээн бичжээ. Монголын бахархал болсон залуудаа амжилт хүсье.
Эх сурвалж: times.mn
4 comments
Ёстой жинхэнэ монгол эр хүн байна. Аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Монгол залуус, эрчүүд бүгд ийм байгаасай!
WOW ГАЙХАЛТАЙ ТИЙМ ЭЭ ЭНЭ ЧИНЬ БАХАРХАЛ Ш ДЭЭ ГЭХДЭЭ ЧИ БАС ЖААХАН ТЭНЭГ ҮҮ МЕТРО ЧАМААС ХУРДАН ГЭДГИЙГ ДАРАА БОДОЖ ЯВААРАЙ ТА 2-ЫГ БУРХАН ИВЭЭЖ
Тэрхэн хооронд би амжина гэдгээ зөв тооцоолон самбаачилж хүний амь аварчээ. Жинхэнэ монгол эр хүн байна. Эх орон чинь чамаар бахархаж байна.
Түрк залуугийн өмнөөс баярлалаа гэж хэлье.