Дэлхийн эрчим хүчний аварга импортлогч Хятад энэ оны эхээр америк долларт үндэслэн хийгддэг газрын тосны гэрээг юаниар хийхээр зэхэж эхэлжээ. Улмаар Бээжингийн эрх баригчид энэ оны 9 дүгээр сард уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ зарласан байна.
Шинжээчид Хятадын дээрх төлөвлөгөөг дэлхийд ноёрхогч долларын эсрэг томоохон нүүдэл болно хэмээн үзэж байна. Блүүмберг агентлагийн мэдээлснээр “Гратикюль ассет менежмент Ази” хэмээх хөрөнгө оруулалтын байгууллагын тэргүүн Адам Левинсон “петро-юанийн” гэгдэх энэхүү үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагчдыг сэрээсэн дохио юм гэж хэлжээ. Түүний хэлснээр Хятад нь Саудын Арабтай хийх газрын тосны наймааг юаниар хийхээр зэхэж байгаа ажээ. Хэрэв Хятад, Саудын Араб доллараар хийж буй түүхий нефтийн наймааг юаниар хийдэг болбол долларт цохилт өгнө гэж тэр өгүүлжээ.
Эх сурвалж. gashuun.mn