Аудиовизуаль зах зээл аравдугаар сарын 16-нд Канн хотноо нээгдэхэд Оросын экспортын төвийн “Орост үйлдвэрлэв” тусгай үзэсгэлэнд зургаан телекомпани 19 анимацийн урланг дэлгэсэн байна. Дэлхийн 100 улс орны 14 мянган хүн оролцож байгаа энэ арга хэмжээн дээр “Оросын контентын хувьсгал” тусгай хөтөлбөрийн хүрээнд “Алтан орд” олон ангит киног танилцууллаа.
Каннд цугларсан олны сонирхлыг MIPCOM аудиовизуаль контентын зах зээл ихээхэн татаж тэр дундаа “Амедиа Продакшн” болон “Марс Медиа”-гийн хамтран бүтээсэн “Алтан орд” түүхэн уянгат драм маш ихээр татжээ. Орос дахь Татар-монголын талхилалтын тухай өгүүлэх олон ангит киноны гол дүрүүдэд Устюгов, Юлия Пересильд, Светлана Колпакова нарын жүжигчид тогложээ.
“Амедиа Продакшн” компанийн ерөнхий продюсер Нелли Яралова уг киног сонирхож, анхаарах явдал дэлхийн зах зээлд нэмэгдэж эхэллээ хэмээн ярьж байна. Түүний хэлснээр, “Алтан орд” нь орос контентыг гадаадад гаргах сайн төсөл болсон гэнэ. Харин Орост энэхүү олон ангит кино ирэх гурав, дөрөвдүгээр сараас гарч эхэлнэ.
Гадаадын худалдан аваагчид олон санал тавьжээ
“Манай киног худалдан авч борлуулах саналыг янз бүрийн орны байерууд, олон улсын дистрибьютерүүд тавьсан. Харин бид Global Agency” компанийг сонголоо гэж Яралова мэдэгдэв. Тэр компани л “Аугаа эрин”, “Екатерина” кинонуудад амжилт авчирсан гэдгийг тэр нэмэн хэлжээ.
“Марс Медиа” кинокомпанийн худалдааны захирал Юлия Филимонова “Алтан орд” киногоо зохиол сайтай, зураг авалтын цар хүрээ ч өргөн болсон гэлээ. Харин “Global Agency” компанийн төлөөлөгч Иззет Пинто “Энэ олон ангит дэлхийн зах зээл дээр Оросын контентын сайн эхлэл болох ёстой” гэсэн байв. Мөн тэр орос киног ихээхэн магтсан байна. Олон ангит киноны зохиолыг Ольга Ларионова бичиж, Тимур Алпатов найруулжээ. Зураг авалт Москва ба Крымд явагдсан байна.
1 comment
ene kinond garch baigaa duruudees zarim n yag l mongol ugsaanii gen baigaa gedeg n haragdaj baina le