-Тэд нэгнийгээ ангал руу алдах шахсан бөгөөд түүнийгээ гаргаж авах гэж ноцолдсоор харанхуй болгосон байна-
Газар дээрээс нь мэдээлж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан нь орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байгаа бололтой. тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухда хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангарлын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа орохоор шийдсэн юм шиг байна.
Ингээд хамгийн туршлагагүй 10 хүн нь ард нь үлдэж Н.Сүрэнжаваар ахлуулсан 17 хүн эхлээд хөдөлжээ. Хөдлөөд 50 метр явж байтал өмнө нь явсан хүмүүсийн зүгээс тэнгэр ниргэж буй мэт аймшигтай чимээ гарч, бөөн цасан манан болжээ. Энэ агшинд тэдний хамгийн эхэнд ахалж явсан Н.Сүрэнжавын зүгээс “Бэхэлгээгээ хийгээрэй” хэмээн чангаар орилох дуу сонсондоод сураг тасарчээ. Ард нь дөнгөж хөдөлсөн 10 хүний хамгийн эхний залуугийн яг хөлнийх нь өмнүүр цас нурж нэлэнхүйдээ цэнхэр мөс харагдахад цаана нь харанхуй ангал үзэгдсэн байна.
Хэрэг бишдэснийг мэдсэн 10 хүн юу болж байгааг мэдэхээ байж шоконд орон тэндээ гацжээ. Ингэтэл нэг нь хөл алдсан байна. Түүнийг аврах гэж ноцолдсоор харанхуй болжээ. Уучлдын хамгийн найдвартай бэхэлгээ болох бугуйнд нь байдаг мөсний алхаа бүгдээрээ мөсөндөө зоож тогтооцгоосон байна. Тэр мөчөөс эхлэн тэд үндсэн зам руугаа чиглэхдээ эхний хүн алхаа мөсөндөө зоогоод нэг метр орчим ахихад дараагийн хүн нь залгуулан алхаа зоон нэг метр орчим газар хороох маягтайгаар шөнөжингөө мөлхсөний эцэст үүр цайжээ. Бууж ирсэнийхээ хойно тэдгээр 10 хүн бүгдээрээ “Үүрийн цолмон харах ямар сайхан юм бэ” хэмээн хэлцгээж байсан гэнэ.
Ер нь бол аврагчдын хэлж байгаагаар эдгээр 10 хүн 3450 метрийн өндөрт мөснөөс дүүжлээтэй хоносон гэж үзэж байгаа юм байна. Энэ бол амьд гарахын төлөөх хүнээс гарч болох дээд тэсвэр тэвчээр байсан бололтой. Тэд мөснөөс гарсныхаа дараа цасан дээгүүр алхах, мөлхөхдөө өмнөх хүнийхээ гишгэсэн мөр, тохойлдсон хэсэг, өвлөглөсөн ормон дээр см-ын ч алдалгүй гишгэж явж байсан байна гэж Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлээс Өдрийн сонины тусгай сурвалжлагч Л.Батцэнгэл, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар утсаар мэдээлэл өгсөн байна.
Эх сурвалж:
36 comments
ARIUN DAGSHIN HORIOTOI GAZAR LUU YU GEJ YAVTSGAASAN YUM BEEE UUNEES HOISH HEZEE CH BUU UULAND GAR
аймар юмаа кино шиг санагдчлаа
за за 10 хүн ч үлдсэн нь их юм. бүгдээрээ явчихаагүйд нь бурханд баярлая. харамсалтай л юм.
Ene pizda shig komentchin muu muuhai yum bichih geed l beldeed….
хөөрхий дөө яасан хэцүү байсан бол
us uuh huwi baijee uldsen 10hund ysn 17 hun n ysn uruwdultei horomhon zuur ungursun bol gej bodhoos zurh shimshirch bna.yaah gej ywah zamaasaa hazaiwdaa ter l hamgiin buruu shiidver bolloo burhan urshuug dee hairan shn humuus
Ymar ih tevcheer ve amid yldsen xed bayrlaa burhan bolson uls da um sain amgalan boltugai
ee burxan mini xairxan mini awarch urshuu
Амьд үлдсэн хүмүүстээ амьд байгаад нь баярлаа гэмээр байна.. Тэднийг битгий буруутгаарай даа. Тэд ч сэтгэлдээ насаараа мартахгүй хэцүү дурсамжтай болчлоо шүү дээ. Талийчдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Turshlaga bagatai humuus gehed estoi zuv temtsej amid garsan bn
yah gej zamaa uurchilsun yum boldoo uneheer haramsaltai
Bidendee ergej irsen 10 hun tend uur tsailgah gej asar ih zovson ni medeej. Tegj baihad manaihan eldveer goochloh yum .Bitgii tegl dee.Edgeer humuus ene haramsalt ,gashuudalt uil yavdlaaraa ireedui hoichiin ih olon saluust surgamj ogch,olon huniig avarch baigaa gedeg talaas ni har l daa.
Амьд үлдсэн хэдийгээ бэтгий буруутгаарай. Тэд насаараа мартахгүй гашуун дурсамжтай үлдэцгээсэн.
зоригтой тэвчээртэй юм аа. нас барсан хүмүүс бурханы оронд тайван нойрсог доо.
тийм дээ.
yamar aimar yum be
emgenel ilerhiliy, taliigaach Surenjaviin hashgirch sanuulsan n 10 huniig avarsan bololtoi.
хайрханд таагдаагүй 10 баагынууд аа. одоо та нар ёстой амьдарсан шиг амьдраарай. та нар шиг үхэл амьдралын заагт зоггсон хүн цөөхөн байх аа.
амжилт.
chimeeguu!!!!!gun emgenel yu ch bitgi yari!
ХАЙРХАН МИНЬ ӨРШӨӨ??? БИД МОНГОЛЧУУД ЁС ТӨРӨӨ УМАРТАЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХИЛЭГНҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН БИЛЭЭ??? БИД ЧИНЬ ХАР ТОЛГОЙГОО ГУДАЙЛГАН ӨРШӨӨЛ ЭРЖ БАЙНА??? ӨРШӨӨ, ӨРШӨӨ, ӨРШӨӨ..,
Ээ хайрхаан, Олон сайхан ухаант хүмүүн цаг бусаар одлоо доо. Эд монголын сор болсон залуусаа.
Хатуу тэвчээр гаргаж амьд үлдсэн залуусдаа урт нас сэтгэлийн их амар амгаланг ерөөе
Маш чанд сахилга батын хүчээр амьд гарчээ, та нарт баярлалаа. Цаашид урт насалж, ууландаа дахин дахин авирч яваарай.
хөөрхийдөө эднийгээ битий яах гэж явсийн хэн тийшээ яв гэсийн гэж бүү буруутгаарай хүний сонирхол хобби гэж энэ шүү дээ.хүн бүр л ямар нэгэн спорт юу ч хамаагүй сонирхож түүндээ хөтлөгдөж байдаг шүүдээ
zarim hvmvvs ”huuli sahidaggvi hvmvvs ulsiin mungu vrj bna” gej demii balai yum yarij bna lee. Iim ved tiim yum yaridag yasan uhaan n soliorson hvn baidag bna aa.
ЭНЭ БҮНЭЭС НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА. ГАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ ХУУЛЬ ГАРСАН БАЙХАД ХУУЛИА ДАГАЛДАА. ХУУЛЬ ЦААЗАА ДАГАЖ МӨРД ГЭСЭН ТОМ САНУУЛГА ГЭЖ БОДОЖ БАЙНА
аймшигтай ямар өрөвдмөөр юм бэ
Ямар их харуусал вэ? элэг зүрх шимширч байна. Ус уух хувьтай л хүмүүс байна даа. Бурхан бологсод минь ум сайн амгалан болтугай…хүний хүсэл шунал хэзээч дуусаж дундрахгүй ээ гэж хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар хайрхан ууландаа үлдэх заяатайл хүмүүс байж дээ. Цааш цаашдаа их сургамж болон үлдлээ дээ. Ар гэр, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлий
Um mani badme hum
Um Sain amgalan boltugai
Iim l zuragtai engej duusah l tawilantai bolood ergen dursah bid bvged end margaj vldsen hvmvvs dee ulam shanlal nemsenees amar amgalangiin orond ni amar amgalan noirsuulaj. Vldsen nohodod ni setgeliin dem ogmoor ym. Tednii dotor ymar aimar dursamj tsowhorchdga bol doo hoorhiis mni
манайх шиг хүн ам цөөтэй оронд маш том гарз үндэсний хэмжээний гашуудал зарлах хэрэгтэй лдээ
Шүтлэг ямарч хамаагүй, байдал болдгоорой болсон. Хувь тавилан гэдэг. Үнэхээтр харамсалтай, хайран залуучууд, тэдний чөлөөт хүсэл ууланд, тэд тэндээ мөнхөрсөн. Буян заяаг нь түшиг.
Sportiin neg torol geed l oilgochihod boloo bish vv,zob buruu end yamar hamaa bnaa,hvn torolhton sportiig hogjvvlseer irsen.
мөнх тэнгэр минь өршөө харамсал илэрхийльеээ
УМ МА НИ БАД МЭ ХУМ
IOTGONTENGER DOGSHIRCH DEE