Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.10.26) Төрийн ордонд үргэлжилнэ. Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Ирэх оны төсвийг өмнөх Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч буцаан татсан. Иймээс шинэ Засгийн газар 2018 оны төсвийг дахин боловсруулж хуулийн хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг хүлээж байгаа.