2017-10-25 14:181min00

Физикчийн диссертаци их сургуулийн сайтыг ажиллагаагүй болгов

stiven

Кембрижийн их сургуулийн Open Access сайтад Британийн физикч Стивен Хокингийн “Өргөжиж буй ертөнцийн шинж” диссертацийг нийтлэгдсэний дараа тус сайт ажиллагаагүй болжээ. Их сургуулийн төлөөлөгчийн мэдээлснээр сервер нь энэхүү ажлыг татах хүсэлтэй хүмүүсийн ачааллыг даахгүйд хүрсэн гэнэ. “24 цагийн хугацаанд татах гэсэн 60 мянган оролдлого хийгдсэн. Үүний улмаас манай сайт энгийн үеэс илүү удаан ажиллаж, зарим үед түр зогссон” хэмээжээ.

Эх сурвалж: РИА Новости