Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Эрик Шнайдерман Холливудын нэрт продюсер Харви Вайнштейны компанийн архивыг шалгаж, ажилчдаас нь бэлгийн дарамт учруулах, ажил байран дээрх ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй холбоотой гомдол санал ирсэн эсэхийг нягтлахаар болжээ. “Нью-Йоркийн нэг ч иргэн ийм айдас, бэлгийн дарамт, хавчлага гадуурхалттайгаар ажилдаа явах ёсгүй.
Хэрвээ бэлгийн дарамт, гадуурхалт Вайнштений компанид тархсан бол бид үүнийг олж мэдмээр байна” хэмээн Ерөнхий прокурорын мэдэгдэлд дурджээ. “The New York Times”, “The New Yorker” хэвлэлүүдэд энэ сарын 8-нд Голливудын нэрт продюсер Харви Вайнштейн олон арван жилийн турш доод албан тушаалтнууд болон эмэгтэй жүжигчдийг дарамталж байсан тухай материал гарснаас хойш тус компани нэрт продюсерийг халсан билээ. Сүүлд нь Вайнштейний эсрэг 40 гаруй эмэгтэй гомдол гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press