Дөч орчим нэр цуутай жүжигчин эмэгтэйчүүд Холливудын продюсер Харви Вайнштейныг бэлгийн дарамтад буруутган түүнийг өөрийнх нь компаниас хөөлгөж, ажилгүй болгон эрүүгийн гэмт хэрэгтэнд тооцуулж байв. Харви Вайнштейн бараг гучаад жилийн дотор хамтран ажиллаж байсан жүжигчин эмэгтэйчүүдийг өөртэйгөө ойртохыг шахан дарамталж ирсэн хэрэгт буруутгагдсан юм. Продюсер Харви Вайнштейны сексийн дуулианыг дагаад Холливудад бас том дуулиан мандлаа.
Энэ янзаар бол эндхийн бүх нэртэй эрэгтэйчүүд хүчирхийлэгчид болцгоон шийтгэгдэх бололтой. Наад зах нь 38 эмэгтэй найруулагч Жеймс Тобэкийг бэлэгийн ойртолтод шахан оруулсан гэж буруутгаж эхэлжээ. Энэ тухай Los Angeles Times сонинд өгүүлсэн байв. Тобэк жүжигчний сургуулийн карьераа эхэлж байгаа залуу жүжигчин, оюутнуудыг олон тэдэнд шинэ дүрийн пробт урьж байсан аж. Гэтэл тэр тэдэнд мэргэжлийн тусламжийн оронд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ.
1 comment
“..бэлэгийн ойртолтод шахан оруулсан…” geh shig, ene medee medeelel bichij baigaa ugiin songolt ene ter bol yostoi hog shaar yumaa. Yavj mongol helnii nairuulga zui zuv bichih durmiin hicheel uzeechee, ichmeer yum