Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалин хөлстэй оддын жагсаалтыг гаргаад байгаа. Дэлхийн хамгийн өндөр цалинтай 100 алдартны ихэнх нь мэдээж америкчууд. Гэхдээ европчууд бас ч хоосонгүй. Одоогоор тэд жагсаалтын тавны нэгийг эзэлж байгаа. Тэр тавны нэг дунд багтаж буй топ-10-ыг танилцуулж байна.

Жоан Роулинг: Харри Поттерын анхны роман гарсны 20 жилийн ой энэ жилд тохиож байгаа. Ид шидтэй зохиол 2016 оны зургадугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл эзэндээ 95 сая ам.долларын орлого оруулжээ. Зохиогч одоо дэлхийн хамгийн баян зохиолч, Forbes сэтгүүлийн дэлхийн баян цуутнуудын жагсаалтын гуравт, Европдоо нэгд орж ирлээ. Аль эрт 2008 онд Жоан Роулинг дэлхийн энэ чансаанд 300 сая долларын орлоготой гэсэн дүгнэлтээр багтах болсон. Түүний орлогын ихэнхийг хоёр зохиолчтой хамтарсан “Харри Поттер ба хараал идсэн хүүхэд” гэсэн хоёр бүлэгт жүжиг оруулсан байв. Энэ нь АНУ-д ч, Их Британи ч бестселлер болсон. Жүжиг 2018 оноос Бродвейн театрт тавигдаж, үзэгчдийн хүртээл болж эхлэх юм.

Alessia Pierdomenico/Reuters/ Жоан Роулинг, 2007 он

Криштиану Роналду: Португалийн хөлбөмбөгчин залуу дэлхийн хамгийн баян зохиолчоос хоёрхон саяар бага 93 сая ам.долларын ашигтай байв. Энэ онд Криштиану Роналду гурван зүйлд “баярлалаа” гэж хэлж болно. Нэгдүгээрт, тэр Реал Мадрид клубтай гэрээгээ сунгав. Goal сайтын бичснээр тэр долоо хоногт £365 мянгыг олж буй. Хоёрдугаарт тэр рекламаас багагүй орлоготой. Гуравдугаарт, түүнд өөрийнх нь гурван настай болсон CR7 брэнд орлого оруулдаг. Компани нь спортын хувцас, гутал үйлдвэрлэдэг.

Darren Staples/Reuters

Coldplay хамтлаг: Сүүлийн 12 сард 88 сая долларын орлоготой Coldplay хамтлаг чансааны гуравт багтаж байна. Лидер Крис Мартинаас гадна, хамтлагт Гай Берримен, Жонни Бакленд,  Уилл Чемпион нар ордог. Хамтлагийн A Head Full of Dreams (2015) цомог ба түүнийг дэмжсэн аялан тоглолт энэ орлогыг оруулжээ. Ирэх сард тэд аялан тоглолтын концертын бичлэгтэй цомог худалдаанд гарна. Хамтлагийн концерт бүр таван сая доллар оруулж байжээ.

Reuters/USA Today Sports/ Coldplay Super Bowl тэмцээн дээр, АНУ, 2016 он

Адель: Британийн 29 настай дуучин бүсгүй жагсаалтад багтаж байна. Сүүлийн 12 сарын мэдээгээр түүний орлого 69 сая долларт хүрсэн. 2017 онд Адель “25” цомгоороо «Грэмми»-аас “Оны шилдэг цомог” номинацийн шагналыг хүртэж, тойрон аялалын тоглолтоороо энэ ашгийг босгожээ. Бусдаас ялгаатай нь Адель реклам зэргээс мөнгө олдоггүй. Тухайлбал, тэр өнгөрсөн хоёрдугаар сард нөхөр Саймон Конеккийн хүү Анжелогийн хамт реалити-шоуд орохоос татгалзсан байлаа.

Lucy Nicholson/ReutersАдель

Рожер Федерер: Швейцарийн мэргэжлийн теннисчин Рожер Федерер аравдугаар сарын 15-нд дэлхийн чансааны нэгдүгээрт байсан Рафаэль Надалийг Шанхайн мэргэжлийн теннисчдын эвслийн тэмцээнд хожсон. Харин орлогын чансаагаар тэр 64 саяын орлоготойгоор зургаад бичигдсэн байна. 2016 оны  сүүлийн хагаст тэр гэмтэлтэй гэсэн шалтгаанаар цөөхөн тоглолт хийсэн ч жилийн эхээр тэр орлогоо нөхсөн юм. Рожер сүүлийн таван жилд Австралийн Их дуулгад ялсан. Мөн тэр рекламаас багагүй орлоготой байжээ. Хамгийн сүүлд Италийн сүмсний үйлдвэрийн Barilla брэнтэй гэрээ байгуулжээ. Рожер Федерар нэр алдартай Nike, Wilson, Credit Suisse, Mercedes, Rolex, Lindt, Jura, Moet & Chandon, Sunrise and NetJets брэндүүдийн рекламыг хийдэг.

Reuters/Роджер Федерер Австралийн аваргын тэмцээнд

Элтон Жон: Хамгийн өндөр хөлстэй шоу оддын жагсаалтын зургаад 60 сая долларын ашигтай Жон бичигдлээ. Одоо дал хүрч байгаа тэр аялан тоглолтоо хийсээр л явна. Зөвхөн ганц Лос-Анжелест гэхэд тэр энэ онд 99 амьд концерт үзүүлжээ. Тэр “Прада өмсдөг чөтгөр” киноны хөгжмийн зохиомжоо Бродвейд хийж шүтэн бишрэгч нартаа бэлэг барьжээ. Элтон Жон жүжгийн зохиолч Пол Рудник хоёр нэгдүгээр сард гэрээ байгуулсан. Гэхдээ энэ гэрээ хэрэгжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Алексей Куденко/РИА «Новости»

Гордон Рамзи: Ресторанууд нь Мишлены 16 одоор шагнагдсан британийн алдартай тогооч Гордон Рамзи зөвхөн “тогоо барьдаггүй”. Тэр телевизийн төслүүдэд оролцон, мэргэжлээрээ сургалт явуулж, нэр цуутай байгууллагуудыг хямралаас аварч,  хоол унд хийж өөрийгөө шилдэг гэдгээ харуулж явдаг. Энэ жил  тэр Гордон 60 сая долларын ашиг олсны зэрэгцээ Culinary Genius гэх шоугаа хөтлөн өөрөө явуулав.

Evan Agostini/Invision/APГордон Рамзи AOL Build Show арга хэмжээ дээр

Пол Маккартни: Тэр энэ жагсаалтын хамгийн ахмад нь. Гэвч хөгжимчин 74 насандаа өмнөх шигээ л маш идэвхитэй, мөнгөө олсоор л явна. Энэ жилийн хоёрдугаар сард тэр Ринго Старрын хамт цомог гаргасан бөгөөд энэ нь түүнд 54 сая долларын ашиг оруулжээ.

Neil Hall/ReutersХөгжимчид Ринго Старр, Пол Маккартни

Рори Макилрой: Forbes  сэтгүүлийн Европын хамгийн баян шоу оддын жагсаалтын есдүгээрт Британийн эзэнт улсын одон тэмдэгт Хойд Ирландын мэргэжлийн гольфчин Рори Макилрой бичигджээ. Гольфчин өнгөрсөн онд 42.5 сая доллар олсон ба энэ онд түүний орлого 50 сая хүртэл нэмэгджээ. Спортоос гадна тэрбээр рекламаас муугүй орлого олдог. Nike компанийн  нүүр царай болсноос гадна Omega компанитай хамтардаг. Нэг үе Тайгер Вудсыг орлон «Electronic Arts» цахим тоглоомын рекламын гол хүн болсон байлаа.

Owen Humphreys/APРори Макилрой

Келвин Харрис: Шотландын дижей Келвин Харрис Лос-Анжелест амьдардаг ч түүнийг 48.5 саяынх нь хамт Европын алдартнуудын тоонд оруулжээ. Уул нь бол Америкийн шоу бизнесын од л юм даа. Тэр хөгжмийн наадмуудаас долоон оронтой, Лас-Вегаст зургаан оронтой тооны хэмжээний мөнгө босгодог. Цахилгаан хөгжимчдийн хамгийн баян нь хэмээн таван жил дараалан хүн үнэлүүлж байгаа. Үүний зэрэгцээ, тэр маш амжилттай ажилладаг продюсер. Хамгийн сүүлийн амжилт нь Фаррелл Уильямс, Кэти Перри ба рэпчин Big Sean нарын дуулсан «Feels» зохиомж болсон юм.

Rich Fury/APКелвин Харрис

Бэлтгэсэн М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн