МУИС, Бизнесийн сургуультай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 1573 аж ахуй нэгжийн дунд Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарын бодит төрхийг гаргах судалгаа явуулсан байна. Тэд өнөөдөр (2017.10.24) MҮХАҮТ-д судалгааны дүнгээ танилцууллаа.
Судалгаанд оролцсон 1573 аж ахуй нэгжийн 46 хувь нь худалдаа, 21 хувь нь үйлчилгээ, 14 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 20 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Судалгаанд оролцогчид Монголын бизнесийн орчинд Засгийн газрын тогтворгүй байдал, тендер шалгаруулалт, төрийн албан хаагчдын авлига, хүнд суртал хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байна гэдэгт санал нэгджээ.
Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн эзэд Улаанбаатар хотын бизнес эрхлэх орчин хамгийн хүнд. Харин төсийн бүс харьцангуй таатай гэж дүгнэжээ. Бизнес эрхлэгчид бүх асуудлыг таагүй, хүнд хэцүү хэмээн үзэхгүй байгаа ч дэд бүтцийн хувьд далайд гарцгүй, шатахуун түлшний үнэ, дэвшилтэд технологийн нэвтрүүлэлт зохицуулалт, Засгийн газраас үзүүлж буй техник, технологийн тусламж дэмжлэг дөрвөн зүйл хангалтгүй хэмээн үзсэн байна. Мөн татварын давхардал, ханшийн хэлбэлзэл, зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт үзүүлэлт бизнес эрхлэгчдэд дарамт болдог гэдгийг дурдсан байна.
Тэд Компанийн тухай хуулийг гайгүй хууль хэмээн үнэлдсэн байна. Үүнээс гадна тэд хүн амын худалдан авах чадвар муу байгааг онцолсон байна.
Бизнесийн орчныг сайжруулахын тулд:
- Татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх
- Зээлийн хүүг бууруулах, уян хатан хандах. Банк санхүүгийн байгууллагаас зээл авах процессыг хялбаршуулах, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
- Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлэх
- Авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах, шударга өрсөлдөөн эдийн засгийн таатай орчин бий олгох.
- Тогтвортой, алсын хараатай, залгамж холбоотой төрийн бодлого явуулах.
- Сайдууд болон төрийн боловсон хүчнийг сонгохдоо салбарын мэдлэгтэй мэргэжлийн хүнийг ур чадвараар шалгаруулж томилдог байх.
- Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, шат дамжлагыг багасгах, цахимжуулах.
- Санхүүжилтийн эх үүсвэрийг /хөрөнгийн зах зээл/ нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалт, олон улсын зээл санхүүжилт татах.
- Ядуурлыг бууруулж, ажлын байраар хангах. /Дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх/
- Дэд бүтэц, орон нутгийн авто замыг сайжруулах, хот төлөвлөлтийг оновчтой болгох.
- Хууль эрх зүйн тогтвортой бодлогоор хангах, хэрэгжүүлэх /Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөхгүй байх/
- Жижиг дунд аж ахуй нэгжийн НӨАТ, ХХОАТ, байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг бууруулж өгөх хэрэгтэй байгааг тэд мөн дуулгажээ.
3 comments
тфрийн ажил аль болох бусдыг боож хаахад чиглэгдсэн байна. Христийн сvмvvдийн зфвшффрфл жил болгон зарим аймагт сунгана гэж хvндруулдаг . Байгуулагдаад 10 хорин жил болсон байхад ямар хэрэгтэф гэж жил болгон сунгадаг байнаа. Болохгуй бол торгох хаах эрх нь байсаар атал
янз бурийн бичиг хэрэггуй цаас уйлдвэрлэх болдог цалингаа авахын тулд. Фнффдфр 2 сувалигч ярьж байна сар болгон шинэ санаачлага гарга гэх юм эхний сар арайхийж дуусч байхад дахин нэг санаачлага гарга гэх юм гээд . амархан арга байнаа гаргасанд нь мфнгф фгффд байхад болно. гаргаагуйг дарамтлах хэрэг юу байсийн.
Авлига хээл хахууль,НӨАТ