Пхеньяны Рюгён зочид буудлын ойролцоо барилгын кран, ажилчид байгаа нь сансрын зургаас харагджээ. Ийнхүү Хойд Солонгос улс дэлхийн хамгийн үзэмжгүй барилгын нэг болох Рюгён зочид буудлын барилгын ажлыг дахин сэргээсэн бололтой. Сансрын шинэ зураг дээр зочид буудлын дэргэд барилгачдад амрах газар хүртэл харагджээ.

Хойд Солонгост айлчилсан цөөхөн жуулчид хүртэл удаан хугацаанд баригдаж буй энэхүү зочид буудалд ирээдүйд нээгдэж, зочдоо хүлээн авах магадлал өндөр байгаа гэж мэдэгджээ. Энэхүү барилгыг анх 1987 онд, өнөөгийн төрийн тэргүүн Ким Чен Уны өвөө Ким Ир Сений засаглалын үед эхлүүлж байсан түүхтэй. Рюгён зочид буудал нь архитектурын шүүмжлэлд байнга өртдөг барилгын нэг бөгөөд сэтгүүлчид дэлхийн хамгийн муухай барилга гэж өргөмжилдөг билээ.

Эх сурвалж: Daily Mail

By updown

8 thoughts on “Дэлхийн хамгийн муухай барилга гэгддэг Пхеньяны Рюгён зочид буудлын ажил сэргэжээ”
  1. нээх муухай юм алга л байна. муу л бол хойд бор гэр гэдэг шиг хойд солонгос болхоор нь муу хэлж ядаж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн