Дэлхийн хамгийн муухай барилга гэгддэг Пхеньяны Рюгён зочид буудлын ажил сэргэжээ

2017-10-20 11:571min8
ZB

Пхеньяны Рюгён зочид буудлын ойролцоо барилгын кран, ажилчид байгаа нь сансрын зургаас харагджээ. Ийнхүү Хойд Солонгос улс дэлхийн хамгийн үзэмжгүй барилгын нэг болох Рюгён зочид буудлын барилгын ажлыг дахин сэргээсэн бололтой. Сансрын шинэ зураг дээр зочид буудлын дэргэд барилгачдад амрах газар хүртэл харагджээ.

Хойд Солонгост айлчилсан цөөхөн жуулчид хүртэл удаан хугацаанд баригдаж буй энэхүү зочид буудалд ирээдүйд нээгдэж, зочдоо хүлээн авах магадлал өндөр байгаа гэж мэдэгджээ. Энэхүү барилгыг анх 1987 онд, өнөөгийн төрийн тэргүүн Ким Чен Уны өвөө Ким Ир Сений засаглалын үед эхлүүлж байсан түүхтэй. Рюгён зочид буудал нь архитектурын шүүмжлэлд байнга өртдөг барилгын нэг бөгөөд сэтгүүлчид дэлхийн хамгийн муухай барилга гэж өргөмжилдөг билээ.

Эх сурвалж: Daily Mail

8 сэтгэгдэлтэй

  • Туул

    2017-10-20 17:52 at 17:52

    Муухай нь сайхан болж харагдах цаг байж магадгуй.

    Хариулах

  • гоё л байна ш дээ

    2017-10-20 20:10 at 20:10

    нээх муухай юм алга л байна. муу л бол хойд бор гэр гэдэг шиг хойд солонгос болхоор нь муу хэлж ядаж байгаа юм.

    Хариулах

  • Цамхаг

    2017-10-20 20:17 at 20:17

    Сүрлэг сайхан барилга, муулах юу ч алга.

    Хариулах

  • km r sn

    2017-10-20 20:30 at 20:30

    manai xoid Solongost xyreed ir utaa tygjrel baixgyi goyshd saixan xvnii maxaar xool xiigeed ugii

    Хариулах

  • Зочин

    2017-10-21 09:09 at 09:09

    tsomiin puujingiin hosnuu snig bolhoor tegj bga bh

    Хариулах

  • zochin

    2017-10-22 04:56 at 04:56

    Buh yumaa oorsdiin garaar hiideg Ovoo ni bol jinhene ene ulsaa bosgoson mundag hun bsn harin ongiroo buduun banidias ih bolj baina

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй