Булган аймгийн Баяннуур сумын замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Х.Шинэтөр, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Болдбаатар нар мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн, холбогдох цагдаагийн газарт нь шилжүүлэн ажилласан байна.
2017 оны аравдугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн Ж.Ж-н гурван тооны үхрийг Архангай аймгийн харьяат А, М, В нар нь бүлэглэн хулгайлж, тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба
1 comment
shine huuliar yaj shiitgehiig ni harj l baiy changa bolson geee bizdee shine huuli