АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордны Зууван танхимын улаан товчлуураар өөртөө болон зочдодоо цай захиалдаг байжээ. Энэ тухай Британийн тэрбуматн Ричард Брэнсон “Finding my Virginity” хэмээх өөрийнхөө намтраар бүтээсэн номондоо өгүүлжээ. Тэрбээр Обаматай Ерөнхийлөгчийн ордонд уулзаж байсан үеэ дурссан байна.
Түүний хэлснээр тэрбээр явах гэж байхдаа Зууван танхим дахь ажлын ширээнээс улаан өнгийн товчлуур олж харсан гэнэ. “Обама ч намайг тэр товчлуурыг харж байгааг анзаарсан. Тэгээд “Уг нь үүнийг онцгой тохиолдолд гэж хийсэн юм билээ. Харин би үүнийг зочдод цай захиалахад ашигладаг” хэмээн хэлсэн” гэж Брэнсон дурджээ.
Өнөөгийн төрийн тэргүүн Дональд Трамп ч энэхүү товчлуурыг кола уухын тулд ашигладаг тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлж байсан юм. Уг нь “улаан товчлуур” нь цөмийн пуужин хөөргөхөд өгдөг дохионы зориулалттай юм.
Эх сурвалж: The Washington Examiner