2017-10-20 11:081min00

Шинэ Засгийн газрын анхны хуралдаан болно

ZGAZAR
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны А танхимд болно. Энэ нь шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хийж буй анхны хуралдаан юм. Энэ хурлаар салбаруудын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэх аж.