Хоёр өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэн Засгийн газрын гишүүдийг томилох үйл явц өчигдөр орой (2017.10.19) өндөрлөв. Эхний өдөр Засгийн газрын үндсэн чиг үүргийн найман яамны сайдыг томилсон бол хоёр дахь өдөр үлдсэн долоон яамны сайдыг томилов. Шинэ Засгийн газрыг сайд нарыг томилсонтой холбогдуулан УИХ Засгийн газрын сайд нарын үүрэг гүйцэтгэгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон тул Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөллөө. Өнөөдөр шинэ сайд нар тамгаа хүлээн авч, ажилдаа орно.