“Мэргэжлийн олимп” хэмээн нэрлэгддэг Дэлхийн ур чадварын аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж, тэмцээний аваргууд өчигдөр орой (2017.10.19) тодров. Дэлхийн 77 улс орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорьсон тэмцээнд Монгол Улсыг төлөөлж зургаан залуу мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, тогооч, сантехникийн төрөлд өрсөлдсөн юм.
Тэмцээний гагнуурын төрөлд өрсөлдсөн Ж.Жанлав-Ойдов 700 оноо авч шагналт байрт шалгарчээ. Энэ төрөлд алтан медаль авсан орны оролцогч 737 оноо авсан байна. Ийнхүү монголчууд анх удаа Дэлхийн ур чадварын аваргаас шагнал хүртлээ. “Мэргэжлийн олимп”-оос шагнал хүртсэн гагнуурчин Ж.Жанлав-Ойдов 18 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч юм. Түүнд даралтат сав гагнах даалгавар иржээ. Энэхүү даралтат савыг 60 хүртэлх баарын хүчээр ус шахаж шалгадаг. Савны битүүмж сайн байх ёстой. Гагнуурын дөрвөн төрөл бүгд ордог хүнд даалгавар учир арав орчим цаг гагнадаг гэж мэргэжлийнхэн тайлбарласан байна.
Тэмцээний тогоочийн төрөлд Б.Дагвасүрэн, барилгын өрөг-угсралтын төрөлд оролцсон Ц.Мягмарсүрэн (17 настай, Барилгын политехникийн коллежийн оюутан), сантехникийн төрөлд Ц.Долгормаа (18 настай, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгч), мужааны төрөлд (Н.Эрдэнэмөнх 20 настай, Техник технологийн дээд сургуулийн төгсөгч), цахилгааны төрөлд Л.Төгөлдөр (19 настай, Налайх МСҮТ-ийн төгсөгч) нар мөн амжилттай өрсөлджээ. Манай улс 2015 онд энэ тэмцээнд анх удаа 9 мэргэжлээр амжилттай оролцож байв. Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэ тэмцээний 2019 оны эрхийг ОХУ-ын Казань хот авсан бол 2021 оны эрхийг БНХАУ-ын Шанхай хотод очсон байгаа юм.
10 comments
Баяр хүргэе !
Сайн байна, Дүү нартаа баяр хүргэе. Та нараараа бахархаж байнна.
За гоё гоё. Сайхан залуучууд бна. Дараагийн олимп-оос энгэрээ мялаанаа.
ирээдүй байна. баяр хүргье. улам урагшаа.
байшингуудаар нэг дүүрсэн чанаргүй дээд сургуулиудаас энэ залуус хамаагүй үнэтэй юм. эцэг эхийн баахан мөнгөөр дандаа нийгмийн \\ бизнес хууль олон улсын харилцаа г.м\ хэрэггүй дэндүү олон болчихсон мэргэжил монголд хэрэггүй. азийн таван бар ба израйль теник технологоор боловсрол эзэмшүүлж хөгжиж чадсан.
одоо монголд 1000 т малчин гэх мэт шагнал огт хэрэггүй шагналыг нь их хурлын гишүүд очиж гардуулан шоу хийдэг нь нууц биш энэ бол социализмын хоцрогдол. үүний оронд чанар хэрэгтэй олон малтай боллоо гээд бэлчээр талхална. францаас авчирсан сайн үүлдрийн хонинууп харин сайн дохио шүү.
БОЛСОН БОЛООГҮЙ МЭДЛЭГ ЧАДВАР МУУТАЙ ДИПЛОМЫН ГОЛУУД МОНГОЛООР ДҮҮРСЭН. ТЭД АМЬДРАЛ ДЭЭР ГАРААД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, МЭДЛЭГ НЬ ХҮРЭХГҮЙ БАЙЖ ЯМАР ИХ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ ГЭЭЧ. ХАРИН ЭНЭ МСҮТ-ИЙГ САЙН ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЕ.
төр сайн дэмжээрэй
Дэлхийн олон залуучуудтай хамт мэрэгжлийн ур чадварын тэмцээнд оролцох боломж олгосон сургуулийн захиргаанд нь талархах хэрэгтэй байна.
Залуу насандаа мэрэгжлийн ур чадвартай болж бусдад үлгэр жишээ үзүүлэн улмаар шагналт байранд орсон болон өөрийнхөө чадварыг сориод ирсэн оюутан залуучууддаа баяр хүргэж улам ихийг сурч золбоотой байхын ерөөл дэвшүүлье.
Ur chadvariin delkhiin temtseend amjilttai oroltsoj ekh orniikhoo neriig delkhiid tsuuriatuulj.mongoliin zaluuchuudiin khudulmurch,chadvarlag avyastaigaa kharuulsand bayar khurgej,tsaashidiin ajil, surlagad nl amjilt khusie. Ene zaluuchuudaa shine zasgiin gazar khuleen avch setgegdel,sanal, khuseltiig nl sonsoj, bayar khurgej, tsaashid demjij ajillakh kheregtei.Tedend ushuu ikhiig khiikh, khusel ,temuuleliig ni badraaj,uram khairlakh kheregtei!!!