Жирэмсэн эмэгтэйгээс цус авч эрчүүдэд сэлбэх нь үхлийн аюулд хүргэх эрсдэлтэй. Энэхүү дүгнэлтийг Нидерландын эрдэмтэд гаргажээ. “Бие давхар донор эмэгтэйн цуснаас авсан эритроцитийг эрэгтэй өвчтөнд сэлбэх нь донор эрчүүдээс цус сэлбэсэнтэй харьцуулбал амиа алдах эрсдэл өндөр” хэмээн эрдэмтдийн судалгаанд дурджээ.
Үүнээс гадна нэг ч удаа жирэмсэлж үзээгүй эмэгтэй донорын цус үхлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Судалгааг 2005-2015 онд явуулж, 30 мянга гаруй өвчтөнийг хамруулжээ. Энэ бүгд нь жирэмсний үед ургийг хамгаалахын тулд боловсордог эсрэг биеттэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Судлаачид энэ дүгнэлтээ батлахын тулд цаашид ч судалгаагаа үргэлжүүлэх юм байна.
Эх сурвалж: JAMA